Д.Баяндалай:Олон зууны турш эвдэрч үгүй болоогүй оршин амьдрахуйн сэтгэлгээг судлах ёстой

үзсэн тоо: бэлтгэсэн цаг:09/07/23

 



       БНХАУ-ын 6-р удааны Ойрад түүх соёлын эрдэм шинжилгээний судлан ярилцах хурал Эвенк хошуунд болсноор манай сонины газрын сурвалжлагч Монгол улсаас урилгаар ирэгсэн Монгол улсын Сэргүүлэг Дээд Сургуулийн эрдмийн зөвлөлийн дарга, эдийн засгийн ухааны Доктор, Профессор, яруу найрагч Доржготовын Баяндалай гуайгаас авсан сурвалжилгыг уншигч та нартаа толилуулья.
Доктор Д.Баяндалай дээр үед Монголын улс төрийн гишүүн Гомбожавын туслахаар  буюу Монголын гадаад харилцаа, гадаад эдийн засаг, гадаад худалдааны асуудлын хариуцалгатанаар17 жил ажиллахдаа  олон улсын харилцааны ёс заншил, улс төрийн эдийн засгийн чиглэлээр оршихуйн гүн ухааны "Төр оршихуй", "Бизисийн оршихуй" зэрэг 32 сэдвээр 12 ном бичсэн улс эх орондоо зүтгэлтэй нэгэн төдийгүй "Бурхдын дуулал", "Залвирлын дуулал","Хорвоогий дуулал","Сэтгэлийн дуулал" 4 яруу найргийн ном, "Гэргийн дуу", "Насан туршдын хайр","Дэндүү их ачтан" зэрэг Өвөр Монголчуудын сайн мэддэг дуунуудыг багтаасан 1000 орчим дуу бичсэн  яруу найрагч хүн. Мон Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, Их эрдэмтэн Ч.Далайн шавь, Ойрад судлаач, Баатар хун тайжийн наймдугаар хүү Бум-Эрдэнийн 13-р үеийн ач болно. 
     

      Ойрад судлал нь яагаад Монгол судлалын нэгэн чухал сэдэв болдог тухай ба судалгааны ач холбогдлын  талаар Доктор Д.Баяндалай:-
     
Ойрадын түүх,  XIII,  XIV зуун буюу арай эрт X зуунаас эхэлсэн биш,   манай эрний  I-II зуунаас эхэлсэн уламжлал яриа бий. V зуунд Ойрадын тухай түүхэн тэмдэглэл бий. Монголын нууц товчоонд Чингис хаанд хамгийн үнэнч зүтгэсэн Хутга бэхи бол Ойгийн иргэдийн ахлагч ноён, тэр гадаад харилцааг эрхэлж, хамгийн их эв зүйг олдог найртай сайхан ханддаг цэцэн билигт хүн, Чингис хаан хамгийн анхны алтан бичгээ өгч гадаадад явуулж сурталчилж, Монголыг таниулж, эв найрамдалт аргаар ертөнцийг төвхнүүлэх аргыг сэдэж байсан баатарлаг ард түмний үр сад бол Ойрад. Ойрадад судлагдах юм их бий. Ойрадыг Цорос, Хошууд, Дөрвөд, Торгууд хэмээн Дорвон Ойрад гэдэг. Энэ дөрөв их зовсон. Цоросууд тусгаар тогтнилоо хамгаалах гэж зовсон, Хошуудууд хэд хуваагдан сарниж зовсон, Торгуудууд нүүж зовсон, Дөрвөдүүд эрх мэдлийн төлөө булаалдаж зовсон. Зүүн гар хаант улсыг байгуулахад Цоросууд  бүхийл эд хөрөнгө, авьяас чадвар, эрдмээ зориулсан ард түмэн, тэдний хойчис нь Өөлд гэж нэртэй явдаг юм. Дахиад хэлбэл Ойрад гэдэг чинь олон янзын үндэстэн ястныг багтаадаг. Хотон ч багтана. Танай Хөлөнбуйрын олон үндэстэн ястан ч багтана. Ойрадууд XV зуунд Алтан хааны үед төв Азид анх ган хайлуулж, том хэлбэрийн их буу цутгаж байсан түүхэн тэмдэглэл бий. Цэрэг дайны  урлагт шинэчилгээ хийж, олон арвин ялалтанд хүрсэн цэрэг дайны арга зохион байгуулж, цэрэг дайны урлагт мөрөө үлдээж явсан. Эдийн засгийн сэтгэлгээний хувьд гайхамшигтай.   

      Өөлөд хүн хэзээ ч гуйлга  гуйдаггүй, өлбөрч үхсэнгүй, нар туссан хойно босдоггүй, хэзээ, хаана амьдарсан ч хамгийн сайхан амьдардаг ард түмэн. Тийм болхоор ерийн үгэнд "Өөлдтэй суусан хүн өглөөний цайтай" гэдэг. Эртний  Грекийн эрдэмтэн "Амьдрал ахуй чинь сайн байгаад эрдэм чадвартай амьдрья  гэвэл  3 цаг унт, эглээр амьдарья гэвэл 5 цаг унт, эргүү тэнэг амьдарья гэвэл , 8 цаг унт" гэсэн. Энэ сэтгэлгээ, энэ онолын гаргалгаар амьдралдаа хэрэглэдэг ард түмэн бол Өөлдүүд. Газар ашиглалтын том шинэчлэлтийг Галдан бошогт хааны үед хийсэн. Мал малжихад сайн газар мал малжиж, газар тариа эрхлэхэд сайн газарт тариалан эрхэлж, энэ хоёроо худалдааны сувгаар холбож , Худалдаач гэдэг тусгай овог аймаг гарч ирэн, хөдөлмөрийн хувиар бий болсон. Энэ их агуу уудам нутаг орноо харийн булаан эзлэгчээс хамгаалахын төлөө бүх Ойрадын 19 отгоос шилдэг хүмүүсийг татан Хилчин Захчид гэдэг зах хязгаарыг ариутгах хүмүүсийг бий болгон төр түвшний тогтоцын цоо шинэ үзэл буюу төрийн эдийн засгийн хувьд бат байх, үзэл сэтгэлгээний хувьд бат бэх байх, хил хязгаарын хувид амгалан байх ёстойг хүн төрлөхтөнд таниулж өгсөн. Ёс заншил арвинтай, гэрийн төрт ёсыг бүтээх талаар дэлхийд үлгэрлэсэн ард түмэн. Аливаа том төрт ёс гэрээс эхлэнэ. Гэрийн төрт ёс ариун бол нийтийн төрт ёс ариун гэж үзнэ. Бид өнөөдөр мунхаг бодлоор нийтийн төрт ёс ариун бол гэрийн төрт ёс ариун мэт ойлгож байна. Үүнтэй зэрэгцээ Монголын аль олон ёс заншлыг одоо болтол их үлдээж байна. Дор хаяж нөхрөө та гэдэг Монголд л байна. Европ ямар ч хэлэнд байдаггүй хэмээн ярьлаа. 
     

      Мөн Ойрад судал, Монгол судалын хойшдын ажлын талаар сануулахдаа:-
Өнгөрсөн түүхээ судлана гэдэг бол урагшаа хол явахын төлөв байдал. Гэвч түүх судалгааны арга зүйд шинэчлэлт хийх шаардалга гарч байна. Бид нэг бол хүний нэрийг олж аваад хэний хэн гээд судлаад явж, нэг бол нэг ясны хэлхээ холбоог судлаад явдаг. Энэ бол нэг хэрэг. Өнөөдөр ийм олон зууны турш эвдэрч болоогүй, энэ оршин амьдархуйн сэтгэлгээг судлах ёстой. Ойрадууд аав нь хүүдээ, эх нь охиндоо эр хүн ийм байдаг юм эм хүн ийм байдаг юм, энгэж ийм ёс заншлыг биедээ шингээж амьдардаг юм шүү гэж уламжлан мэдлэг олгодог сэтгэлгээг судлах ёстой. Хөх зүүг хөндлөн барьж чаддаггүй охныг Ойрадууд нөхөрт гаргадаггүй байсан. Энэ нь судлагдахууны шинэчлэлт. Хоёрт, судлах арганд шинэчлэлт хийх шаардлагатай. Өнгөрсөнд бид ямар нэгэн үзэл сурталчилгааны арга буюу хэрэгцээг судлаад байсан. Үүнийг өөрчлөн, бүхий сэтгэлгээний өндөр түвшинд аваачин, охи  содыг нь түүж аваад хойч үедээ дамжуулж өгөх хэрэгтэй. Гуравд, судалгаанд залуучуудыг оруулж авчрах хэрэгтэй. Дөрөвд, бидний судлаад яриад байгаа зүйлийг одоо амьдарч байгаа үеийнхэн амьдралдаа хэрэгжүүлэх ёстой. Энгэж хэрэгжүүлснээрээ тэдний амьдрал сайн түвшинд гарч ирнэ. Тавд, энэ олон үйл явдлаараа үзэл санааны хүмүүжил олох ёстой. Ойрадуудад тэмцэлдсэн үзэл санааны хүмүүжил байхгүй. "Жангар"-ын дайснууд тэмцэлдээд байдаг ч яв яваандаа эв нэгдлийг илэрхийлэн ах захыг илэрхийлсэн байдаг. Одоогийн орчин цагийн нийгэмд хүн бүхэн дур дураараа юм ярьна. Дур дураараа явна. Энэ цагт хамгийн их ач холбогдолтой хэмээв.
Хөлөнбуйрын тухай сэтгэгдэл болон Хятад улсын тухай ойлголтоо Доктор Д.Бйяндалай :-
     
Нэг үндэстэн өөрийн үндэстний үзлээ хөгжүүлсэн үедээ хамгийн хүчирхэг болдог. Үндэстний үзэл гэдэг бол өөрийн бүтээсэн эсээ хамгаалах үзэл мөн. Би энэ талаар судалгаа хийж ӨМИС, ШИС-д эрдэм шинжилгээний солилцоо хийж явсан. Манайхан ямар нэгэн үзэл суртлын хэрэгцээгээр тайлбарлаад үндэстнүүд хоорондоо тэмцэлдэн дайлалдан, би энэ үндэстэн, чи тэр үндэстэн гэхийг үндэстний үзэл гэж бий. Үнэндээ тэр бол үндсэрхэх  үзэл. Үндэстний үзэл болон үндсэрхэх үзэл бол хоёр өөр юм. Үндэстний үзлээ бий болгосон ард түмэн хөгждөг. Тэр үзлийг нь ивээн тэтгэж цааш сайхан болгосон улс орон хүчтэй. Түүнийг Хятадын төрийн бодлого мэдрээд цөөн тоот үндэстнүүдийн соёл, хөмүүжсэн байдал, уламжилж ирсэн зан заншлыг нь ард түмэн өөрт нь мэдрүүлэх талаар дорвитой арга хэмжээ зохион байгуулан ивээн тэтгэж байгаа явдал бол төрийн мэргэн бодлогын шинж, би үүнд асар талархалтай ханддаг. Одоогийн Хятадын явуулж байгаа эдийн засгийн болоод үндэстний оршин тогтнох бодлого дэлхийд гайхамшигтай бодлого. Английн эрдэмтэд судалж байгаа. Хятадын эдийн засаг байнга орлоготой, байнга давшилттай байгаан нууц нь тэр бололцоог олгож өгсөн төрийн бодлогод байгаа. Төрийн бодлого мэргэн байгаа нь үндэстнүүдийн ард түмэн эе найрамдалтай оршин амьдрах нөхцлийг олгож байна. Үндэстнүүд бие биеэ туслаад, хоорондоо сайхан байхаар амьдрал сайхан байна хэмээн ярьлаа.