Ши Жиньпин: шинэчлэлийг дорвитой бэхжүүлнэ

бэлтгэгч:Chinakrl үзсэн тоо: бэлтгэсэн цаг:21/03/29


  “Чю Ши” сэтгүүлийн 6-р хэвлэлд “Дэлхийн шинжлэх ухааны чухал төв болон шинэчлэлийн өндөрлөг болохоор хичээн зүтгэнэ” гэсэн гарчигтай Ши Жиньпин даргын чухал өгүүлэлийг нийтлэв. Өгүүлэлд онцлохдоо: “Хэн нь шинэчлэлийн тэргүүний боловсон хүчин, тэргүүний эрдэмтэнтэй болбол, тэр нь шинжлэх ухаан технологийн шинэчлэлд давуу байр эзлэх болно гэдгийг шинжлэх ухаан технологийн бүх түүх цөм нотолсон байна” гэжээ.
  Дэлхий дээрх аливаа зүйлийн дотроос хүн хамгийн эрхэм нандин байж, шинэчлэлийн аливаа үр бүтээлийг цөм хүн бүтээсэн юм. Хэн нь шинэчлэлийн тэргүүний боловсон хүчин, тэргүүний эрдэмтэнтэй болбол, тэр нь шинжлэх ухаан технологийн шинэчлэлд давуу байр эзлэх болно гэдгийг шинжлэх ухаан технологийн бүх түүх цөм нотолсон байна. Өнөө Хятадад шинэчлэлийн дээд түвшний чадварлаг боловсон хүчин хүрэлцэхгүй байсаар, онцгойлон шинжлэх ухаан технологийн тэргүүний боловсон хүчин дутагдаж байна.
  Шинэчлэлийн эерэг сайн орчныг бүрдүүлэхэд, чадварлаг боловсон хүчний хөгжилд ашигтай механизм, хүний авьяас чадварыг бадруулахад ашигтай механизм, өрсөлдөөний дунд чадавхжихад ашигтай урамшуулалын механизм, олон төрлийн чадварлаг боловсон хүчин төрөн гарахад ашигтай өрсөлдөөний механизм зэргийг түргэн бүрдүүлж, чадварлаг боловсон хүчний хөгжлийн хөрс шороог бий болгож, чадварлаг боловсон хүчнийг үй олноор хөгжүүлж, үе дамжуулан хүчирхэгжүүлэх хэрэгтэй.