“14-р таван жилийн төлөвлөгөө” ба алсын хараа 2035 оны хөтөлбөрийг батлав

бэлтгэгч:Chinakrl үзсэн тоо: бэлтгэсэн цаг:21/03/29

   11-ний үдээс хойш, 13 дахь удаагийн сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган Бээжинд өндөрлөв. Санал оруулалтын дүнгээр Хятадын дээд эрхт байгууллага “14-р таван жилийн төлөвлөгөө” ба алсын хараа 2035 оны хөтөлбөрийг батлав.
 “14-р таван жилийн төлөвлөгөө” ба алсын хараа 2035 оны хөтөлбөрийг батлав
  Хөтөлбөрт хөгжлийн шинэ үзэл баримтлалыг баримталж, хөгжлийн шинэ төлөв байдлыг буй болгохыг тодорхойлон, Хятад улс өндөр чанартай хөгжлийг биелүүлэх шуурхай зориг ба хүчин чармайлтыг харуулав.
 “14-р таван жилийн төлөвлөгөө” ба алсын хараа 2035 оны хөтөлбөрийг батлав_fororder_1127198802_16154481654801n
  Хятад улс социалист орчин үеийн улс орныг бүх талаар цогцоолон байгуулах шинэ аяныг эхлүүлэх том төлөвлөгөөний хувьд уг хөтөлбөрт 2035 оны Хятадын хөгжлийн дүр төрхийг харуулав. Тухайлбал Хятад улсын социалист орчин үеийн бүтээн байгуулалтыг үндсэндээ биелүүлнэ; Эдийн засгийн бодит хүчин, шинжлэх ухаан, технологи, үндэсний ерөнхий хүчин чадал ихээхэн дээшилнэ; Мөн экологийн орчин улмаар сайжирч, үзэсгэлэнт Хятад орныг байгуулах зорилт үндсэндээ биеллээ олж, нээлтийн шинэ төлөв байдлыг бүрдүүлж, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, шинэ өрсөлдөөний давуу талууд эрс нэмэгдэнэ; Нэг хүнд ногдох ДНБ нь дунд зэргийн хөгжсөн орнуудын түвшинд хүрч, иргэд нийтээрээ чинээлэгжих түвшин илэрхий ахиц дэвшилд хүрнэ.