- Ли Кэчян, Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар утсаар ярив
- Ли Жаньшү Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай видео уулзалт хийв
- Намын түүхийн сургалтыг сургуулийн хүрээнд
- “14-р таван жилийн төлөвлөгөө” ба алсын хараа 2035 оны хөтөлбөрийг батлав
- Ши Жиньпин: шинэчлэлийг дорвитой бэхжүүлнэ
- Ши Жиньпин Йовери Мусевенид баяр хүргэжээ
- ӨМӨЗО-ы XIII удаагийн АТИХ-ын IV хурлын нээлт боллоо
- ӨМӨЗО-ны XII хорооны УТЗЗ-ний IV хурал эхллээ
- БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2021 оны шинэ жилийн мэндчилгээ
- Ши Жиньпин Гутерриштэй цахимаар уулзав
- Монгол хэл бичгийн гурван төрлийн үсгийг автоматаар хөрвүүлэх системийг судлан бүтээжээ
- Д.Баяндалай:Олон зууны турш эвдэрч үгүй болоогүй оршин амьдрахуйн сэтгэлгээг судлах ёстой
- Дэлхийн II-р дайн ба дайнд ялагдсан Япончууд
- Хөлөнбуйрын үндэсний музей нээлтээ хийжээ
- Бүх дэлхийн хамгийн жижигхэн нохой
- "Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээгдлээ
- Монгол электрон толь бий болжээ
- Бичигт- Зүүн Хатавч боомт
- Чингис хааны байгуулсан Ноён цонжинд шинжилгээ хийжээ
- Ши Жиньпин Гутерриштэй цахимаар уулзав
Ли Жаньшү Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай видео уулзалт хийв
БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү 03-р сарын 31-нд Бээжингийн Ардын хурлын ордноос Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай видео уулзалт хийв.
Ли Жаньшү хэлэхдээ "Хятад, Монгол хоёр улс зүрх сэтгэлээрээ ойр дотно сайн хөрш байх ёстой гэдгийг дарга Ши Жиньпин ярьж байсан. Хятад улс хөрш орнуудынхаа дипломат харилцаанд Монгол Улсыг үргэлж чухал байр сууринд тавьж ирсэн бөгөөд Монгол Улстай сайн хөрш, найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг чухалчилж ирлээ. Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд өндөр түвшний солилцоо байнга өрнөж, улс төрийн харилцан итгэлцэл нэмэгдэж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа үр дүнтэй үр дүнд хүрч, иргэдийн хоорондын итгэлцэл, найрсаг харилцаа өдөр тутам нэмэгдсээр байна.
БХАТИХ болон Монгол Улсын Их Хурал нь урт удаан найрсаг харилцаатай билээ. Хоёр талын байнгын солилцооны механизмыг 2014 онд байгуулснаас хойш хоёр талын солилцоо, хамтын ажиллагааг дээд түвшинд өргөж ирлээ. Шинэ нөхцөл байдалд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хоёр орны удирдагчдын хүрсэн чухал нийтлэг ойлголт болон хоёр талын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд бэлэн байна. Юуны түрүүнд өндөр түвшний нягт харилцааг үргэлжлүүлэн, тусгай комисс болон найрсаг ажлын хэсэг хоорондын харилцааг дэмжин ажиллана. Хоёрдугаарт, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн баримт бичгүүдийг цаг алдалгүй батлан, шинэчлэн боловсруулах ба гаргаж, "Бүс ба зам" -ын хамтарсан бүтээн байгуулалт, бүх салбарт практик хамтын ажиллагааг эрх зүйн хамгаалалтаар хангана. Гуравдугаарт, Хуулийн дагуу улс орноо удирдах, эдийн засгаа хөгжүүлэх, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, тогтвортой байдлыг хадгалах чиглэлээр туршлага солилцох явдлыг бэхжүүлж, хамтын хөгжлийг ахиулахыг хүсэж байна" гэжээ.
Г.Занданшатар хэлэхдээ "Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрэн хөгжиж, шинэ агуулгаар баяжиж байна. Цар тахлын эсрэг хоёр орон харилцан туслалцан, хоёр орны иргэд хоорондын найрсаг харилцаа улам бүр бэхжиж байна. Монгол Улсын Их Хурал БХАТИХ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулах болно гэж тэмдэглээ.