Ши Жиньпин Люжөүд ажиллав

бэлтгэгч:Chinakrl 来源 http://mongol.cri.cn үзсэн тоо: бэлтгэсэн цаг:21/04/29

     26-ны үдээс хойш Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах оронд ажиллаж буй Ши Жиньпин Люгүн компорац зэрэг компаниудтай танилцаж, аж ахуйн нэгжүүдийн өөрчлөлт шинэчлэлт, үйлдвэрлэлийн салбар болон онцлох салбаруудын хөгжилтэй танилцжээ.
  Люгүн корпорац нь 1958 онд байгуулагдаж, өнөөдөр Хятадын машин механикийн топ 100, дэлхийн орнуудад 20 үйлдвэрлэлийн бааз, 130 гаруй улс орон, бүс нутагт үйлчлүүлэгчтэй болж, ачигч машины борлуулалтаараа дэлхийд тэргүүлж байна.
   Люжөү нутаг нь олонд танигдсан эмгэн хумсны гурилтай шөл үүсэж хөгжсөн газар юм. Өнгөрсөн зууны 80-аад онд Хятад улсдаа алдаршиж, 20 гаруй улс орон, бүс нутагт хүртэл борлуулагдан, Люжөү нутгийн нэрийн хуудас, Хятадын хүнсний соёлыг гадаадад танилцуулсан төлөөлөх брэнд болж байсан юм. 2020 онд савласан эмгэн хумсны гуймангийн борлуулалтын орлого 11 тэрбум юаньд хүрч, нийт 300 мянган ажлын байр хангаж, томоохон салбар болон хөгжиж байна.