Зуны 16 дахь Паралимпын наадамд 162 төлөөлөгчдийн баг оролцох болно

бэлтгэгч:Chinakrl 来源 Синьхуа сайт үзсэн тоо: бэлтгэсэн цаг:21/08/24

Зуны 16 дахь Паралимпын наадамд 162 төлөөлөгчдийн баг оролцох болно

Токиогийн олимпын зохион байгуулах хороо 23-нд,  Токио хотноо зохиогдох зуны 16 дахь Паралимпын наадамд 162 төлөөлөгчдийн баг оролцох болно гэлээ. Энэ нь 5 жилийн өмнөх Риогийн паралимпоос 3-аар илүү байгаа нь цар тахлын үед зохиогдож байгаа гэдэг утгаараа том амжилт болж байгаа юм.

Эх сурвалжид мэдээлснээр, оролцогч 162 төлөөлөгчдийн багт хоёр дахь удаагаа оролцож байгаа дүрвэгсдийн баг багтаж байгаа бол 5 улс орон, бүс нутаг нь  анх удаагаа оролцож байгаа юм. Гэхдээ, цар тахал зэргийн шалтгаанаар 21 улс орон, бүс нутаг Токиог ирэх боломжгүй юм байна.

2012 оны Лондонгийн Паралимп нь хамгийн олон төлөөлөгч оролцсон амжилтыг хадгалсаар байгаа юм. Тухайн үед 164 улс орон, бүс нутаг баг тамирчдаа илгээсэн юм