Ши Жиньпин АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтад оролцож үг хэллээ

бэлтгэгч:Chinakrl 来源 Синьхуа сайт үзсэн тоо: бэлтгэсэн цаг:21/08/24


Ши Жиньпин АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтад оролцож үг хэллээ


Хятад улсын дарга Ши Жиньпин 16-ны орой урилгаар Бээжинд болсон АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтад видео хэлбэрээр оролцож, үг хэллээ.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, өнөө үед цар тахал дахин давтан гарч, халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих байдал хүнд хэвээр байна. Үүний зэрэгцээ энх тайван, хөгжил нь цаг үеийн сэдэв хэвээр байгаа бөгөөд олон талт үзлийг хамгаалах, эв санааны нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бэрхшээлийг хамтдаа даван туулах уриалга улам хүчтэй болж байна. Бид өнгөрсөн онд Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын 2040 оны хөтөлбөрийг баталж, Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийн зорилтуудыг дэвшүүлсэн. Ази, Номхон далайн бүс нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд чухал хөдөлгүүр болж байна. Цар тахлыг эрт нэгэн өдөр даван туулах, эдийн засгийн өсөлтийг сэргээх, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжих нь Ази, Номхон далайн бүс нутгийн бүх гишүүдийн хамгийн чухал үүрэг болох юм гэж онцолжээ.

Тэрээр онцлохдоо, Хятад улс социализмын орчин үеийн улс оныг бүтээн байгуулах шинэ гараагаа бүх талаар эхлүүлж, илүү өндөр түвшинд нээлттэй байх эдийн засгийн шинэ тогтолцоог байгуулж, илүү их татах хүчтэй бизнес эрхлэх орчныг бий болгон, "Бүс ба зам"-ын чансаатай хөгжлийг дэмжиж, дэлхий нийт болон Ази-Номхон далайн бүсийн улс орнуудтай илүү өндөр түвшинд харилцан ашигтай хамтын хөгжилд хүрэх болно гэжээ.

Тэрээр төгсгөлд хэлэхдээ, Шинэ Зеландын зүйр цэцэн үгэндээ "нараа дагаж явбал үүл манан арилах болно" гэж хэлсэн байдаг. Хүн төрөлхтөн хамтран ажиллаж цар тахлыг даван туулах, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн хэтийн төлөх, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйд бүрэн итгэлтэй байна. Бид цаашид зовлон жаргалаа хамтатган, харилцан туслалцаж, халдвартай тэмцэх хамтын ажиллагааг болон эдийн засгийн сэргэлтийг ахиулж, Ази-Номхон далайн бүсийн хөгжил цэцэглэлтэд хүчин зүтгэж, хөгжлийг үр өгөөжийг хамтдаа хүртэцгээе гэжээ.

Энэ удаагийн уулзалтыг энэ жилийн АПЕК-ийн зохион байгуулагч орон Шинэ Зеландын санаачилгаар видео хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд "КОВИД-ын нөхцөл байдалд Ази, Номхон далайн бүс нутаг боломжийг хэрхэн ашиглах, эрүүл мэндийн хямралд хариу арга хэмжээ авах чиглэлээр хамтран ажиллах, эдийн засгийн сэргэлтийг хурдасгаж, ирээдүйн хөгжлийн илүү сайн үндэс суурийг тавих" уриан дор болж байна.