Ши Жиньпин Дорнын эдийн засгийн форумын нээлтэд үг хэлжээ

бэлтгэгч:Chinakrl үзсэн тоо: бэлтгэсэн цаг:21/09/13

Ши Жиньпин Дорнын эдийн засгийн форумын нээлтэд үг хэлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар, БНХАУ-ын дарга Ши Жиньпин 9-р сарын 3-нд Бээжингээс ОХУ-ын Дорнын эдийн засгийн 6-р форумын нээлтэд видеогоор үг хэлжээ.

Дорнын эдийн засгийн форум бол ерөнхийлөгч Путин 2015 онд санаачлан зохион байгуулсан бол энэхүү арга хэмжээ нь ОХУ-ын алс дорнын бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулах чухал индэр болсон байна. 2018 оны 9-р сард Ши Жиньпин урилгаар Владивосток хүрэлцэн очиж 4-р форумд оролцож байсан юм. Тэрээр онцлохдоо, бүс нутгийн улс орнуудтай хамтран ОХУ-ын алс дорнодын бүс болон зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хамтын ашиг сонирхлыг тасралтгүй нэмэгдүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны холбогдох талууд харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулах талаар үргэлжлэн идэвхтэй ажиллаж, “бүс ба зам” болон Евразийн эдийн засгийн холбооны уялдаа холбоог гүнзгийрүүлж, дижитал эдийн засгийн инновацтай хөгжлийг дэмжиж, хамтаар цаг уурын өөрчлөлтийг зохицуулан, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулах хэрэгтэй гэв.

Тэрээр, талууд КОВИД-19-ийн эсрэг вакцин судлан бүтээх, үйлдвэрлэх талын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, вакцин болон вирусийн үүсэл гарлыг улс төржүүлэхийг эрс эсэргүүцэж, улмаар хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг байгуулахын тулд хичээн ажиллах ёстой. Мөн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, эв нийцтэй, амар амгалан хамтын гэр орныг бүтээн байгуулах хэрэгтэй. Холбогдох талуудтай хүчээ нэгтгэн, олон талт үзлийн дагуу найрамдлаа бэхжүүлж, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэн, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулах зорилт руу тогтвортой урагшлах ёстой гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, бид эрхбиш тахлын эсрэг харилцан туслан хамтран ажиллаж, вакцин судлан бүтээх, үйлдвэрлэх зэргийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгт тус болох хэрэгтэй. Мөн вакцин болон вирусийн үүсэл гарлыг тогтоох ажлыг улс төржүүлэхийг эсэргүүцэх хэрэгтэй. Бид эрхбиш бүс нутгийн амар амгалан, тогтвортой байдлыг хамгаалж, санал зөрөлдөөнөө эвээр зохицуулж, нийтлэг ойлголтоо нэмэгдүүлж, аюулгүйн тухай тогтвортой үзэл ойлголттой болж, хамтын гэр орноо сайтар бүтээн байгуулах хэрэгтэй гэжээ.

Тэрээр, өнөөдөр буюу 9-р сарын 3-нд Хятадын ард түмэн Японы түрэмгийллийн эсрэг болон дэлхийн Фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны 76 жилийн ой тохиож байна. Олон улсын хамтын нийгэмлэг дэлхийн 2-р дайны ялалтын үр дүн, түүхэн бодит үнэнийг тууштай хамгаалж, түүхээс сургамж авч, ирээдүйгээ зоригтой цогцлоон байгуулах ёстой. Өнгөрсөн зургадугаар сард би ерөнхийлөгч Путинтэй видео уулзалт хийж, “Хятад, Оросын найрамдалт хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ”-ний хугацааг сунгахаа мэдэгдсэн бөгөөд Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагаа болон иж бүрэн ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг том чухал асуудлаар шинэ нийтлэг ойлголтод хүрч, шинэ цаг эриний Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг шинэ эрч хүчээр сэлбэсэн юм гэжээ.