Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахын төлөө хамтран зүтгэх ёстой

бэлтгэгч:Chinakrl үзсэн тоо: бэлтгэсэн цаг:21/09/17


Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахын төлөө хамтран зүтгэх ёстой
Хятад улсын дарга Ши Жиньпин 9-ний орой видео хэлбэрээр БРИКС-ийн орнуудын удирдагчдын 13 дахь уулзалтад оролцлоо.



Ши Жиньпин онцлохдоо, өнөөг хүртэл Хятад улс 100 гаруй улс орон, олон улсын байгууллагад 1 тэрбум гаруй тун вакцин, нөөцийн уусмал нийлүүлсэн бөгөөд энэ жилдээ багтаагаад гадаадад 2 тэрбум тун вакцин хангахыг хичээх болно гэжээ. Тэрээр "Ковид-19-ийн вакциныг хэрэгжүүлэх төлөвлөгөө" -д 100 сая ам.доллар хандивласны үндсэн дээр Хятад улс энэ жилдээ хөгжиж буй орнуудад дахин 100 сая тун вакциныг үнэ төлбөргүй хандивлахаа миний бие зарлаж байна гэжээ
Ши Жиньпин хэлэхдээ, БРИКС-ын орнуудын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулахын тулд Хятадын тал БРИКС-ын орнуудын аж үйлдвэрийн цахим сүлжээ болон дижитал үйлдвэрлэлийн хөгжлийн форум, БРИКС-ын орнуудын цаг уурын дээд уулзалт, тогтвортой хөгжлийн их өгөгдлийн форум, БРИКС-ын орнуудын засаглалын хэлцэл, хүмүүнлэгийн форум, хэвлэл мэдээллийн сургалт дамжаа, мэргэжлийн боловсролын холбоо жич тэмцээн форум зохион байгуулахыг санаачилж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Ковид-19-ийн цар тахал дэлхий нийтэд газар авсаар байгаа одоогийн нөхцөлд дэлхийн эдийн засгийн сэргэлт мөн хүндрэлтэй, олон улсын дэг журмын өөрчлөлт мөн гүнзгий ээдрээтэй байсаар юм. Өрсөлдөөн сорилтын өмнө БРИКС-ын орнууд үүрэг хариуцлагаа ухамсарлан, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, эв санаагаа нэгтгэн цар тахлын эсрэг тэмцэн, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахын төлөө хамтран зүтгэх ёстой гэжээ.