Хятад улс олон орныг хөгжлийн түргэн галт тэргэнд суухыг урьж байна

бэлтгэгч:Chinakrl үзсэн тоо: бэлтгэсэн цаг:21/11/01

Хятад улс олон орныг хөгжлийн түргэн галт тэргэнд суухыг урьж байна

Хятад улсын дарга Ши Жиньпин 25-нд БНХАУ НҮБ дахь хууль ёсны статусаа сэргээсний 50 жилийн ойн тэмдэглэх хуралд хэлэхдээ, Хятадын ард түмэн хамтын хөгжлийн замыг сонгож, Танзанийн замаас бүс ба зам хүртэл хөгжиж буй орнуудад чадлынхаа чинээгээр тусалж, Хятадын хөгжлөөр дэлхий дахинд шинэ боломж тохиол хангасаар ирсэн юм. Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байлгах замаар хэлбэрэлтгүй замнаж, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч байх бөгөөд дэлхий ертөнц эдийн засаг нийгмийн хөгжлөө хамтаар ахиулж ард түмэнд аз жаргал эдлүүлэх ёстой гэж дэвшүүлсэн юм гэжээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлэхдээ, Хятадын хөгжил нь дэлхий дахинд боломж тохиол авчирч өсөн юм гэжээ.

Шинэ Хятад улс НҮБ дахь хууль ёсны статусаа сэргээсний 50 жилийг эргэн харахад энэ бол Хятад улсын энх тайвнаар хөгжсөн, хүн төрөлхтөнд хүчин зүтгэлээ үзүүлсэн 50 жил юм. Нэг талаар Хятадын эдийн засаг олон жилд түргэн тогтвортой хөгжиж, дэлхийн эдийн засагт үзүүлсэн хувь нэмэр нь 15 жил дараалан дэлхийд нэгдүгээр байранд орж, олон орнуудад тасралтгүй зах зээлийн, хөрөнгө оруулалтын эдийн засгийн өсөлтийн боломж тохиол хангасаар ирсэн юм. Хятад улс дэлхийн хамгийн том барааны худалдааны орон, хамгийн том гадаадын хөрөнгийн урсан орж буй орон, 120 гаруй улс орон газар нутгийн хамгийн том худалдааны түнш болон бүс нутгийн хамгийн том худалдааны түншийн хувьд эдгээр нь Хятадын өөрчлөлт нээлттэй байлгах ажлын амжилтыг харуулж, дэлхийн эдийн засгийн хөгжилд хүчин зүтгэлээ үзүүлсэн юм. Америкийн  Йель их сургуулийн дээд зэргийн судлаач Стивен Роуч  хэлэхдээ, дэлхийн эдийн засгийн өсөлт Хятадын үйлдвэрлэлээс болсон юм гэжээ.

Нэн цаашид дэлхийн дахиныг гайхшруулсан үйл гэвэл Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж, ядуурлыг түүхт чанартайгаар арилгаж, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг 10 жил урьдчилан биелүүлж, дэлхийн ядууралтай тэмцэх ажилд 70%-ын хувь нэмэр оруулж, дэлхийн тогтвортой хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулсан юм.

Үүний зэрэгцээ Хятад улс цэвэр эрчим хүчийг хөгжүүлж байна. Өнгөрсөн оны 9-р сард Хятад улс 2030 онд нүүрстөрөгчийн оргил үеийг угтан авч, 2060 онд нүүрстөрөгчийн төвийг сахисан байдлыг биелүүлэхээ амласан юм. Энэ онд Хятад улс НҮБ-тай хамтаар биологийн олон талт байдлын конвенцын үүсгэн байгуулагч талуудын 5 дахь хурал болон дэлхийн зам тээврийн тогтвортой хөгжлийн 2-р чуулганыг хуралдуулж, хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн шинэ нийтлэг ойлголтыг бэхжүүлсэн юм.

 Дурдууштай нь гэвэл Хятад улс бүс ба зам санаачилга дэвшүүлсэн нь дэлхий дахинд саруул уудам хэтийн төлөв нээж, холбогдох орнууд болон бүс нутгийн эдийн засаг нийгмийн хөгжил болон иргэдийн амьжиргааг үр ашигтай сайжруулсан юм. Саяхан Хятадын тал дэлхий дахинд хандаж шинэ санаачилга гаргасан нь дэлхийн хөгжилд шинэ эрч хүч сэлбэсэн юм.