БНХАУ НҮБ дахь хууль ёсны статусаа сэргээсэн 50 жилийн ойг тэмдэглэх хурал болов

бэлтгэгч:Chinakrl үзсэн тоо: бэлтгэсэн цаг:21/11/01

БНХАУ НҮБ дахь хууль ёсны статусаа сэргээсэн 50 жилийн ойг тэмдэглэх хурал болов
25-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжинд болсон БНХАУ НҮБ дахь хууль ёсны статусаа сэргээсэн 50 жилийн ойг тэмдэглэх хуралд оролцож, чухал илтгэл тавив.



Ши Жиньпин, БНХАУ НҮБ дахь хууль ёсны статусаа сэргээсэн нь дэлхийн томоохон үйл явдал юм. Энэ бол дэлхий дээр энх тайвныг эрхэмлэгч, шударга ёсыг баримтлагч улс орнуудын хамтын хүчин зүтгэлийн үр дүн байж, дэлхийн хүн амын дөрөвний нэгийг эзэлдэг Хятадын ард түмэн НҮБ-ын тавцанд дахин гарч ирснийг харуулсан болохоор Хятад улс төдийгүй дэлхий дахинд асар их ач холбогдолтой юм.
50 жилийн өмнөх энэ өдөр НҮБ-ын ерөнхий ассамблейн 26-р чуулган илт дийлэнхийн саналаар 2758 тоот тогтоолыг баталж, БНХАУ-ын НҮБ дахь статусыг бүрэн сэргээхийгэхээр шийдсэн бөгөөд БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгч бол НҮБ дахь Хятад улсын цорын ганц хууль ёсны төлөөлөгч гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Энэ бол Хятадын ард түмний ялалт, мөн дэлхийн улс түмний ялалт юм.



БНХАУ НҮБ дахь хууль ёсны статусаа сэргээснээс хойших 50 жил бол Хятад улс энх тайван хөгжсөн, хүн төрөлхтөнд ашиг тус бүтээсэн 50 жил мөн. Хятадын ард түмэн ямагт дэлхийн улс түмэнтэй эв нэгдэн хамтран ажиллаж, олон улсын шударга ёсыг хамгаалах, дэлхийн энх тайван ба хөгжлийг хамгаалахад чухал хувь нэмрээ оруулсан юм. Хятадын ард түмэн энх тайвныг эрхэмлэж, энх тайван эрхэм нандин гэдгийг гүнзгий мэддэг бөгөөд бие даан эзэн мэдсэн энх тайванч димпломат бодлогыг баримталж, шударга ёсыг дээдлэн, ноёлогч үзэл болон ноёрхолын улс төрийг хатуу эрсэгүүцдэг юм. Хөгжиж буй орнуудын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг хамгаалах шударга ёсны тэмцлийг Хятадын ард түмэн гуйвшгүй дэмждэг.

Эдүгээ дэлхий дахинд зуун жилд байгаагүй томоохон өөрчлөлтүүд тохиож, энх тайванч хөгжил дэвшлийн хүч тасралтгүй эрчимжсээр байна. Бид түүхэн ерөнхий чиг хандлагыг дагаж, хамтран ажиллах, нээлттэй байх, харилцан ашигтай хамтаар хожих, тэг нийлбэрийн тоглоом тоглохгүй байхыг тууштай баримталж, аливаа хэлбэрийн дээрэлхэх, хүчний улс төр, ганц талт үзэл, худалдааг ивээх үзлийг тууштай эсэргүүцэх ёстой.

Нэг улс орны хөгжлийн замнал нь зөв эсэхийг харахад хамгийн гол нь тухайн улс орных нь байдалд тохирсон эсэх, цаг эриний хөгжлийн урсгалд нийцсэн эсэх, эдийн засгийг хөгжүүлэн нийгмийн дэвшлийг бий болгож иргэдийн амьжиргааг сайжруулан нийгмийн тогтвортой байдлыг бий болгосон эсэх, ард түмний дэмжлэгийг олсон эсэх, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үйлст хувь нэмэр оруулж чадсан эсэхээс харах ёстой юм.

Хятадын ард түмэн НҮБ-ын нэр хүнд, статусыг эх эцэсгүй хамгаалж, олон талт үзлийг хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд БНХАУ- НҮБ-ын хамтын ажиллагаа өдөр ирэх тусмаа гүнзгийрч байна. Хятад улс ямагт НҮБ-ын дүрэм болон “Дэлхийн хүний эрхийн тунхаглал”-ын үзэл санааг хүндэтгэж, хүний эрхийн түгээмэл нийтлэг шинж чанарыг Хятад улсын бодит байдалтай уялдуулж, Хятад улсын онцлог бүхий хүний эрхийн хөгжлийн замналыг нээж, Хятад улсын хүний эрхийн хөгжил дэвшил хийгээд олон улсын хүний эрхийн үйлст чухал хулв нэмрээ оруулсан юм.

Хүн төрөлхтөн бол бүхэл бүтэн, дэлхий бол том гэр орон юм. Хэн ч, ямар ч улс орон ганцаараа байж чадахгүй. Хүн төрөлхтөн хамтран ажиллаж, эв найртай хамтдаа оршин тогтнож, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогц байгуулах чиглэл рүү тасралтгүй урагшилж, илүү сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээн байгуулах ёстой.

Хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулах нь нэг төрлийн тогтолцоог өөр төрлийн тогтолцоогоор солих, нэг төрлийн соёл иргэншлийг өөр төрлийн соёл иргэншлээр орлуулах явдал биш, харин адил бус нийгмийн өөр өөр тогтолцоо, өөр өөр үзэл баримтлал, өөр өөр түүх соёл, адил бус хөгжлийн түвшинтэй улс орнууд олон улсын үйл хэрэгт харилцан ашигтай хамтдаа зэрэгцэн орших, ашиг тусаа хуваалцах, үүрэг хариуцлагаа хамтдаа гүйцэтгэж, илүү сайн сайхан дэлхий ертөнцийг бий болгох томоохон хамтын үзэл ухамсар бүрдүүлэх явдал юм гэжээ.

Их уншсан
1
Бие сэтгэцийн эмчилгээ
2
“Хос олимпын хот”-ын уламжлал ба шинэчлэл
3
Өвлийн олимпын зориулалттай хувцасны загварыг албан ёсоор нийтлэв
4
Шиньжяны Бост Нуур нутгийнхан биет бус соёлын өвөө өвлөн уламжилж байна
5
БНХАУ НҮБ дахь хууль ёсны статусаа сэргээсэн 50 жилийн ойг тэмдэглэх хурал болов
Мэдээллийн сай