Хятадын олон улсын импортын 4 дэх экспо нээгдэж, Ши Жиньпин чухал үг хэлэв

бэлтгэгч:Chinakrl үзсэн тоо: бэлтгэсэн цаг:21/11/05


11-р сарын 4-нд Хятадын олон улсын импортын 4 дэх экспо жич Хун Чяо олон улсын эдийн засгийн форумын нээлтийн ёслол Шанхайд болов. ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин уг нээлт дээр видео хэлбэрээр чухал үг хэлэв.

Хятадын олон улсын импортын экспо нь дэлхийн анхны импортын сэдэвт үндэсний хэмжээний үзэсгэлэн бөгөөд Ши Жиньпин өөрөө төлөвлөж, урагшлуулсан томоохон нээлттэй арга хэмжээ юм.



Ши Жиньпин өмнөх гурван удаагийн нээлт дээр үг хэлэх үедээ нээлттэй дэлхийн эдийн засгийн бүтээн байгуулалтыг ахиулж, эдийн засгийн даяаршлыг дэмжих тухай Хятадын байр суурь болон саналыг онцолж, Хятадын нээлттэй байх шинэ арга барилуудыг мэдэгдсэн юм. Хятадын олон улсын импортын экспо нь гадаад ертөнц Хятадын нээлттэй байдлыг ажиглах чухал цонх болсон байна.

Хятадын нам, төрийн дээд удирдагч Ши Жиньпин 4-ний өдөр хэлэхдээ: Хятад улс дээд түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэх шийдвэр зориг өөрчлөгдөхгүй, хөгжлийн боломжоо дэлхийтэй хуваалцах шийдвэр зориг өөрчлөгдөхгүй, эдийн засгийн даяаршлыг ахиулан илүү нээлттэй, багтаамжтай, хүртээмжтэй, тэнцвэртэй, хамтдаа хожсон чиглэлээр хөгжих шийдвэр зориг өөрчлөгдөхгүй юм гэжээ.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ: Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагын өөрчлөлтийг зөв чиглэлээр хөгжүүлэхийг дэмжиж, олон талт худалдааны тогтолцоог багтаамжтай хөгжүүлэхийг дэмжиж, хөгжиж буй гишүүн орнуудын хууль ёсны эрх ашгийг дэмжинэ гэжээ.

Тэрээр онцлохдоо: Хятад улс дижитал эдийн засаг, төрийн өмчит аж ахуйн нэгж зэрэг сэдвүүдийн хэлэлцээнд идэвхтэй, нээлттэй байр сууриар оролцож, олон талт худалдааны тогтолцооны олон улсын дүрмийг боловсруулах гол сувгийн статусаа хамгаалж, дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хамгаалах болно гэжээ.