Гадаадад зориулсан радио нэвтрүүлэг цацаж эхэлсний 80 жилийн ойг тохиолдуулан Ши Жиньпин дарга баярын захидал илгээв

бэлтгэгч:Chinakrl 来源 http://mongol.cri.cn үзсэн тоо: бэлтгэсэн цаг:21/12/06

   Хятадын ард түмний гадаадад зориулсан радио нэвтрүүлэг цацаж эхэлсний 80 жилийн ойг тохиолдуулан, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин баярын захидал илгээж, Хятадын төв радио телевизийн бүх нөхдүүдэд цогтой халуун баяр хүргэсэн бөгөөд Хятадын ард түмний гадаадад зориулсан радио нэвтрүүлгийн үйлсийг дэмжиж ирсэн олон улсын найрсаг хүмүүст чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлжээ.

   Ши Жиньпин баярын захидалдаа, 80 жилийн турш, ХКН-ын удирдлага дор гадаадад зориулсан радио нэвтрүүлгийн ажил үйлс гэрэл цацрангуй уламжлалаа бадруулж, анхны зорилтоо үл мартан, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, намын дэвшүүлсэн санал санаачилгыг олон нийтэд сурталчлан, Хятадын хөгжил дэвшлийг идэвхтэй танилцуулж, Хятадын түүх, Хятадын дуу хоолойг цаашид уламжилсаар ирсэн юм. Байнга шинийг санаачлан, олон улсын харилцааны чадавхийг бэхжүүлж, хүчирхэг манлайллийн, уламжлалын, үр нөлөө бүхий хүчинтэй олон улсын жишигт хүрсэн шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийг бий болгож, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандал Хятадын мөрөөдлийг биелүүлж, хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахын тулд шинэ хувь нэмэр оруулахыг та бүхнээс хүсэж байна гэжээ.

   3-ны үдээс хойш Бээжинд Хятадын ард түмний гадаадад зориулсан нэвтрүүлэг цацсаны 80 жилийн ойг тэмдэглэх симпозиум болж, тус симпозиумын үеэр дарга Ши Жиньпиний мэндчилгээний захидлыг уншжээ.

   1941 оны 12-р сарын 3-нд Янь Аний Синьхуа радио нэвтрүүлгийн газар Япон хэлний нэвтрүүлгээ цацсан нь Хятадын ард түмний гадаадад зориулсан радио нэвтрүүлгийн үйлс үүсэн байгуулагдсаныг харуулж байна. Одоогоор Хятадын төв радио телевиз 44 төрлийн хэлээр олон улсад нэвтрүүлгээ явуулж байна. \Ренчинсоо\