Гадаадынхан Бээжингийн өвлийн олимпын нээлтийг идэвхтэй үнэлж байна

бэлтгэгч:Chinakrl 来源 https://mongol.cri.cn үзсэн тоо: бэлтгэсэн цаг:22/02/07

   2-р сарын 4-ний орой Бээжин-2022 өвлийн олимпын нээлтийн ёслол боллоо. Энэхүү цагаан наадамд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг тамирчид, олимпийн том гэр бүлийн гишүүд, хэвлэл мэдээллийн сурвалжлагч нарын олон мянган зочид Бээжинд хүрэлцэн ирсэн байна. 5-ны өдөр өвлийн олимпын төрөл бүрийн тэмцээн дараалан эхэлсэн нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татаж байна.


   Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолыг маш сайн хүлээж авсан гэж Америкийн CNN мэдээллээ. Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд үзэгчид гайхамшигтай сайхан тоглолтыг хүлээн авч үзсэн байна. Хүйтний эрч чангарч байсан ч цугласан олон алга ташиж, уухайлан дэмжин, гар утсаныхаа гэрлийг асааж, зохион байгуулагчдын тараасан Хятад болон Олимпийн далбааг хурайлан даллаж байлаа.
  Олон сая хүн нээлтийн ёслолыг гэрээсээ шууд үзэж байсан гэж мэдээлэлд мөн тэмдэглэжээ. Гадаад дотоодын олон нийтийн сүлжээ ч эерэг сэтгэгдлээр дүүрэн байв. Нээлтийн ёслолын өндөр нарийвчлалтай LED дэлгэц, гайхалтай салют буудуулах эффект зэрэг өндөр технологийн арга хэмжээг идэвхтэй үнэлсэн төдийгүй нээлтийн ёслолын найруулагч Жан Имоу тоглолтондоо Хятадын соёлыг онцлон тэмдэглэж, ялангуяа нарны хорин дөрвөн улирлыг ашиглан нээлтийн ёслолыг тоолж байсныг өндөр үнэлэв.
  Японы Yahoo мэдээллийн цахим хуудаснаас "Бээжингийн өвлийн олимпын нээлтийг 10 оноогоор тооцоолох бол та хэдэн оноо өгөх вэ" гэсэн судалгаа явуулсны дүнд интернет хэрэглэгчдийн 57.6 хувь нь 10 оноо өгсөн байна.