Залуучууд цаг үеэ тодорхойлдог

бэлтгэгч:Chinakrl үзсэн тоо: бэлтгэсэн цаг:22/05/12

    Хятадын Коммунист залуучуудын эвлэл байгуулагдсаны 100 жилийн ойн хурал Бээжин хотод болж байна. Хятад улсын дарга Ши Жиньпин хэлэхдээ, шинэ аян замд залуучуудыг эв санаа нэгтэй дайчилж, хоёрдугаар 100 жилийн тэмцлийн харалтыг биелүүлж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандал Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө тэмцэлд оролцуулах бол шинэ цаг үеийн Хятадын залуучуудын ажлын чухал сэдэв болно. Хятадын Коммунист залуучуудын эвлэл байгуулагдсан 100 жилийн ойн баярыг тэмдэглэж буй нь залуучуудыг Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандал, Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн тулд хийж буй хичээл зүтгэлд нь урам өгч байгаа юм гэжээ.

    Ши Жиньпин хэлэхдээ: 100 жилийн турш ХКН-ын удирдлагаар Хятадын Коммунист залуучуудын эвлэл үе үеийн залуучуудыг дайчлан үндэсний тусгаар тогтнол, ард түмнээ чөлөөлөх, улс орноо хөгжүүлэх, ард олоо аз жаргалтай амьдруулахад чухал үүрэг гүйцэтгэж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандлын үйл явцад гал залуу насаа зориулан тэмцэж ирсэн билээ. Хятадын коммунист залуучуудын эвлэл нь Хятадын залуучуудын хошууч, намын бэлтгэл хүчин байсаар ирснийг түүх гэрчилж байна гэжээ.

   Тэрээр Хятадын Коммунист залуучуудын эвлэлд хандан дөрвөн шаардлага тавьсан байна. Нэгт, намд боловсон хүчин хүмүүжүүлэн, Хятадын залуучуудын үзэл санаа дэвшлийг дайчлах улс төрийн сургууль болох. Хоёрт, үүрэг хариуцлагаа ухамсарлан Хятадын залуучуудыг зохион байгуулж дайчлах хошууч хүчин болох. Гуравт, залуучуудын өсөн дэвжихэд сэтгэл тавьж, ХКН болон залуучуудыг холбох бат бэх гүүр болох хэрэгтэй. Дөрөвт, өөрийгөө байнга хөгжүүлж цаг эриний тэргүүн эгнээнд явах тэргүүний зохион байгууллага байх эдгээр болно.