Хятадын ашигласан гадаадын хөрөнгө 2020 онд 149 тэрбум ам долларт хүрлээ

бэлтгэгч:Chinakrl 来源 Синьхуа сайт үзсэн тоо: бэлтгэсэн цаг:21/06/23

 


Хятадын ашигласан гадаадын хөрөнгө 2020 онд 149 тэрбум ам долларт хүрлээ
 
Женевт төв байртай НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал 21-нд “2021 оны дэлхийн хөрөнгө оруулалтын тайлан”-г нийтэлжээ. Уг тайланд дэлхийн гадаадын шууд хөрөнгө оруулалт 2021 онд доод цэгтээ хүрч, 10-15% -ийн өсөлттэй байна гэж таамаглажээ. Мөн 2020 онд Европ, Хойд Америк руу урсан орсон гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах хандлагатай байж, харин Азийн хувьд Хятад зэрэг эдийн засгийн хүчний дайчлалт дор гадаадын шууд хөрөнгө оруулалт өссөн цорын ганц бүс нутаг болсон гэлээ.

Тайланд, хөгжиж буй бүс нутгийн гадаадын шууд хөрөнгө оруулалт жигд бус байдлаар унаж, үүнд Латин Америк ба Карибын тэнгис 45% -иар, Африк 16 хувиар буурсан байна. Харин Ази руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт  4% -иар нэмэгдэж,  өсөлтийг хадгалсан цорын ганц  бүс нутаг болжээ. Түүнчлэн Ази нь мөн 2020 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт долоон хувиар өссөн  цорын ганц бүс нутаг болжээ.