Бүх Хятадын хэмжээнд 28 сая 570 мянган зорчигч аялжээ

бэлтгэгч:Chinakrl 来源 Синьхуа сайт үзсэн тоо: бэлтгэсэн цаг:22/02/08

Бүх Хятадын хэмжээнд 28 сая 570 мянган зорчигч аялжээ
2-р сарын 7-нд сурвалжлагч Хятадын Төрийн зөвлөлийн Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж хяналт тавих нэгдсэн механизмын Цагаан сарын зорчигч тээвэр хариуцсан тусгай ажлын хэсгээс мэдээлснээр, цагаан сарын зорчигч тээврийн 22 дахь өдөр буюу өнөөдөр бүх Хятадын хэмжээнд давхардсан тоогоор 28 сая 570 мянган зорчигч аялсан төлөвтэй байна. Эдгээрийн дотор төмөр зам, авто зам, усан замаар зорчсон зорчигчид давхардсан тоогоор тус тус 8.9 сая, 18 сая, 520 мянгад хүрч, иргэний агаарын тээврээр давхардсан тоогоор 1 сая 150 мянган зорчигж аялжээ. Бүх Хятадын хурдны авто замд 33 сая 373.3 мянган авто машин зорчсон байна.