Шинэхэн хосын шинэ амьдрал

бэлтгэгч:Chinakrl үзсэн тоо: бэлтгэсэн цаг:22/02/23

 

    Хөлөнбуйрын тал цав цагаан агаад нам гүмхэн. Ийм нэгэн өдөр бид Эвэнк хошууны Шинэхэй зүүн сумны Бүрд гацааг зорилоо. Цасан цагаан талыг туучин явсаар зорьсон айлдаа буув. Хойноо өндөр толгойг түшиж, урагшаа уудам талыг бараалсан Аюурбатынх гэх энэ айл. Гэрийнхээ баруун талд тэвхийтэл өвс хурааж, зүүн хойд талдаа хүүхдүүдийн дуртай “Цаст цагаан гүнж”-ийн домогт гардаг шиг хөөрхөн гэгчийн хашаанд үхрээ хашсан харагдана. Хажууханд нь хонины хороо байх. Авгад омгийн Сэдэвийн Аюурбатынх гэх энэ айл тов хийсэн амьдралтай  нь гаднаасаа л илхэн. Тэрээр өндөр хэдэргэн биетэй, үг дуу цөөтэй  боловч танилцаж дасаад ирэхээрээ хөгжөөн наргиантай нэгэн болох нь анзаарагдана. Аюурбат 2006 онд Хөх хотын Биеийн тамирын дээд сургуулийн бөхийн ангид суралцаж төгсчээ. 2009 оноос боксоор хичээллэж 2010-2017 онд  Өвөр Монголын Өөртөө Засах орны хүнд, хөнгөн жингийн жүдогийн зэвсгийн эрдмийн хоёрдугаар их ангийг 2017 онд төгсөөд нутагтаа ирж малчин болжээ. Гадагш явж нүд нээсэн тэрээр нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд өчүүхэн ч болов нэмэр тусаа өгөхөөр зориг шулуудсан нь энэ. Түүний нутагтаа ирсэн нь яг хөдөө тосгодыг хөгжүүлэх засгийн бодлогын хэрэгжилттэй давхацсан. Засаг төрөөс хэрэгжүүлж буй олон сайн бодлого нь эзэн хүн хичээвэл ямар ч сайхан амьдралд хүрэх нөхцөл бололцоогоор  хангаж залуу хүмүүст амьдралаа өөд татах урам зориг өгч байв.  Нутагтаа буцаж ирсэн тэрээр удалгүй насны ханьтайгаа учирсан нь  Сонор гэх бүсгүй. Тэд  гэр бүл болж аз жаргалтай шинэ амьдралаа эхлүүлжээ. Аюурбатын гэргий  Хөлөнбуйр хотын Монгол эмнэлгийн хороонд ажиллана. Сонор Монгол эмийн тасгийг хариуцан ажиллаад арван жил болж байгаа хашир туршлагатай нэгэн.
     Аюурбат хөдөө нутагтаа мал ахуйгаа эрхэлдэг бол эхнэр нь хот суурин газарт ажиллана. Амьдралын ийм хэв маяг одоогийн залуучуудын дунд хэр түгээмэл байна? гэх бидний асуултад тэд
 -Ийм байдал удахгүй нийтлэг хэвшил болох болов уу гэж бид боддог. Хотод ажиллаж байгаад хөдөө гарахаар сэтгэл уужраад сайхан шүү дээ. Хөдөө байж байгаад хот орохоор хөгжлөөс хоцрохгүй. Ер нь ажил амьдралын хосолмол ийм байдал хүмүүсийн таашаалд яваандаа нийцнэ гэж боддог гэлээ. Хоёр хүүхдийнхээ сайн сайхан амьдралыг үзэж харж яваа Хал омгийн Сандагийн Цэдэв Хуасай омгийн Балбарын Дугармаа нар сэтгэл тэнэгэр сууна. Шинэ хөдөө тосгоныг хөгжүүлэх сайн төрийн бодлогын ачаар шинэ хосын амьдрал өдрөөс өдөрт өнгөжин дэвжих болтугай!
Сурвалжлагч: Насанцэцэг, Улаанбаатар,Бүрэнтогтох, Яргуй.