Ши Жиньпиний номыг уншигчидтай золгуулах ёслол Улаанбаатарт болов

бэлтгэгч:Chinakrl 来源 solongonews.mn үзсэн тоо: бэлтгэсэн цаг:19/09/09

   Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Монгол улсын Гадаад харилцааны яам, Хятадын олон улсын хэвлэлийн корпорац, Хятадаас Монгол улсад суугаа элчин сайдын яам хамтран зохион байгуулсан “Ши Жиньпин төр улсаа засах тухай” номын тэргүүн боть, “Ядуурлаас ангижруулахуй” номын монгол хэвлэлийн тараах ёслол болон Хятад, Монголын төр улсаа засах тухай судлан ярилцах хурал Монгол улсын нийслэл Улаанбаатарт болов. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баярын захиа ирүүлсэн байна. ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд Жян Жяньгүө, Хятадаас Монгол улсад суугаа элчин сайд Шин Хаймин, Монгол улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ерөнхийлөгчийн гадаад хэргийн зөвлөх Т.Тэгшжаргал, Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга Ц.Бат-энх зэрэг 260 гаруй төлөөлөгчид хуралд оролцов.

    Х.Баттулга ерөнхийлөгч баярын захидалдаа, Ши Жиньпин даргын номд түүний удирдсан Хятад улс ба Хятадын ард түмэн урагшлах замдаа хуримтлуулсан үзэл ойлголт ба туршлагыг тусгасан байна. Монгол, Хятад иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа болон хамтын ажиллагаа илүү идэвхтэй гүнзгийрэн хөгжиж, хоёр орны ард түмний найрсаг харилцаа тасралтгүй гүнзгийрч байна. Хятад улс Ши Жиньпин даргын удирдлагаар нэн хөгжин цэцэглэж, илүү их амжилтад хүрэхийг хүсье гэж тэмдэглэжээ.

    Жян Жяньгүө илтгэлдээ, “Ши Жиньпин төр улсаа засах тухай ” номын тэргүүн боть, “Ядуурлаас ангижруулахуй” хоёр номд Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаа болон практикийг төвлөрүүлэн тусгаж, Хятад улсын хөгжлийн замнал, хөгжлийн чиг хандлагын тухай ойлгоход тустай нөлөө бүхий ном гэжээ.

   Шин Хаймин хэлсэн үгэндээ, Хятад, Монгол төр улсаа засах арга туршлагын талаар солилцоогоо нэмэгдүүлэх нь хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголт юм. Ши Жиньпин даргын номыг Монгол улсад хэвлэн тараасан нь хоёр орны соёл иргэншлийн харилцаа солилцоог нэмэгдүүлж, хоёр орны хамтын хөгжлийн алхаанд түлхэц болох нь лавтай юм гэжээ.