Ши Жиньпин Соломон арлын ерөнхий сайдтай уулзав

бэлтгэгч:Chinakrl 来源 http://mongol.cri.cn үзсэн тоо: бэлтгэсэн цаг:19/10/13

   9-нд Бээжин хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Соломон арлын засгийн газрын ерөнхий сайд Манассех Согаваретэй уулзахдаа: Саяхан Хятад, Соломон арал хоёр орон "Нэг Хятад"-ын зарчмын үндсэн дээр албан ёсоор дипломат харилцаа тогтоосон нь цаг үедээ нийцсэн, хоёр орны ард иргэдэд өгөөжтэй сайн хэрэг болсон юм гэжээ.

Ши Жиньпин: Соломон арал ХХI зууны тэнгисийн торгоны замын өмнөд хэсэгт байрладаг. Хоёр орон "Бүс ба зам" санамж бичигт гарын үсэг зурснаар боломж болгон, хөгжлийн стратегиа холбож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, иргэдийн амьжиргаа, бие даасан тогтвортой хөгжлийн чадавхыг дээшлүүлэхэд туслах ёстой. Дипломат харилцаа тогтоосны дараа Соломон арал Хятадын жуулчдын хилийн чанадад аялах орны нэг болж, хоёр орны иргэдийн харилцаа, орон нутгийн солилцоо, аялал жуулчлалын хамтын ажиллагаанд асар их боломж нээх болно. БНХАУ Соломон арлын талтай НҮБ, Номхон далайн арлын орнуудын форум зэрэг олон талт механизмын хүрээнд харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, цаг уурын өөрчлөлт зэрэг сорилтын эсрэг арга хэмжээ авч, хөгжиж байгаа орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалахад бэлэн байна гэжээ.
  Согаваре: Соломон арлын тал Хятадын амжилттай туршлагаас суралцан, хөгжиж дэвшихийг хүсэж байна. Ши Жиньпин даргын санаачилсан "Бүс ба зам"-ыг хамтаар байгуулах нь агуу санаачилга, Соломон арлын хувьд асар их боломж юм. Соломон арлын тал БНХАУ-тай худалдаа, хөрөнгө оруулалт, загасны аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, Соломон арал ба БНХАУ-ын харилцааны шинэ ирээдүйг цогцлооход бэлэн байна. БНХАУ Номхон далайн арлын улсуудын хөгжлийг дэмжиж ирснийг Соломон арал улс сайшааж байна. Энэ бол өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны жишиг юм гэжээ.