ХКН-ын 19-р их хурлын 4-р бүгд хурал болно

бэлтгэгч:Chinakrl үзсэн тоо: бэлтгэсэн цаг:19/10/29

  ХКН-ын 19-р их хурлын төв хорооны 4-р бүгд хурлыг 10-р сарын 28-31-нд Бээжиндхийхээр болжээ. Хурлын гол хөтөлбөрийн хувьд, Хятадын онцлогтой социалист тогтолцоог баримтлах талаар судлах, үндэсний засаглалын систем, засаглалын орчин үеийн болгохыг анхиулах зэрэг томоохон асуудлаар хэлэлцэх юм. Мэргэжилтэн хэлэхдээ: Энэ удаагийн хурал Хятад улс өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэхчухал үетэй давхцаж, хурлаас тусгайлан судалж буй сэдэв нь намын 19-р их хурлаас тогтоосон ирэх 30 жилд Хятад улс "хоёр үе шатаар замнах" стратегийн зорилтыг биелүүлэхийг баталгаажуулахад чухал ач холбогдолтой юм гэжээ.
  2013 онд болсон ХКН-ын 18-рих хурлын3-р бүгд хурлаас түүхэн шинэ нөхцөл дэх Хятадын эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологийн соёл иргэншлийн тогтолцоо, намын бүтээн байгуулалтын дүрмийн өөрчлөлтийг бүх талаар хуваарилж, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх ерөнхий зорилт бол Хятадын онцлогтой социалист тогтолцоог хөгжүүлж, үндэсний засаглалын систем, засаглалын чадавхыг орчин үеийн болгох явдал юм хэмээн тодорхой дурдсан байна. Хэдэн жилийн турш, өөрчлөлтийн гол цогцын бат бөх бүдүүвч үндсэндээ тогтож, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх талаар түүхэн амжилтгаргасан юм. ХКН-ын төв хорооны намын сургуулийн профессор Ма Баочэн: Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлсэн нөхцөлд, 19-рих хурлын4-рбүгд хурал болох гэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Бид зургаан жилийн турш өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлээд хэр ахиц гаргасан бэ? Ямар амжилтад хүрсэн, ямар асуудал оршиж байна вэ? Дараагийн шатанд яаж хийх ёстой вэ? Эдгээрнь бидний эрхбиш бодолцох шаардлагатай асуудал юм. Одоо мөн чухал цаг үедээ ороод байна. Удалгүй хуралдах бүгд хурлаас үндэсний засаглалын систем, засаглалын чадавхыг орчин үеийн болгох чухал салбарын зарим асуудлын талаар бодит хуваарилалт хийхийг бид хүсэж байна" гэжээ.
  Өнөө, БНХАУ Хятадын үндэстнүүдийгсэргээн мандуулах чухал үе шатандаа ороод байна. ХКН-ын 19-р их хурлын тайланд "хоёр үе шатаар замнах" стратегийн шинэ зорилт буюу 2035 онд социализмыг үндсэндээ орчин үеийн болгож, 2049 онд социалист орчин үежсэн хүчирхэг орныг байгуулна хэмээн дурдсан юм. Олон мэргэжилтэн илэрхийлэхдээ: ХКН-ын 19-р их хурлын 4-р бүгд хурлаас судлах сэдэв нь "хоёр үе шатаар замнах" шинэ стратегийг ахиулахад маш чухал юм гэжээ. ХКН-ын төв хорооны намын сургуулийн профессор Жү Лижя хэлэхдээ:"2035 он гэхэд бид социализмыг үндсэндээорчин үеийн болгоно. Түүний урьдач нөхцөлбол үндэсний засаглалын систем, засаглалын чадавхыг орчин үеийн болгохявдал юм. Энэ бол Хятад улс социализмыг орчин үеийн болгох тогтолцоо, чадавхын баталгаа болох юм. Энэ удаагийн хурлаар үндэсний засаглалын чадавх, системийг чухалчлан ярилцах болно. Иймээс цаг үеэ олсон, маш их шаардлагатай хурал болох юм" гэжээ.
  Үндэсний засаглалын систем, засаглалын чадавх бол улс орны тогтолцоо, тогтолцооны хэрэгжилтийн чадавхын төвлөрсөн илрэл юм. Энэ хоёр зүйл харилцан бие биенээ нөхдөг. Ши Жиньпин дарга тэмдэглэхдээ: Үндэсний засаглалын систем, засаглалын чадавхыг орчин үеийн болгоход цаг үеийн өөрчлөлттэй нийцэх хэрэгтэй. Хөгжлийн бодит шаардлагад нийцэхгүй тогтолцоо механизм, хууль дүрэмд өөрчлөлт оруулж, шинэ тогтолцоо механизм, хууль дүрмийг тасралтгүй бий болгож, олон талын тогтолцоог улам шинжлэх ухаанч, боловсронгуй болгож, нам, улс, нийгмийн олон төрлийн үйл хэргийн засаглалын тогтолцоотой болгох, дүрэмжүүлэх, журамжуулахявдал юмгэжээ.
  Тэрээр: Тогтолцоо болон хуулийн засаглалыг ихээр ашигладаг улс орон болоход, олон талын тогтолцооны давуу талыг улс орноо удирдах үр ашиг бүхий чадавх болгож, нам, шинжлэх ухааны үндэстэйгээр төр барих, ардчиллаар төр барих, хуулийн дагуу төр барих түвшнийг дээшлүүлэх хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ.