Ши Жиньпин сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв

бэлтгэгч:Chinakrl 来源 http://mongol.cri.cn/ үзсэн тоо: бэлтгэсэн цаг:20/01/22

    Юньнаньд ажиллаж буй ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 20-нд Күньмин хотын олон улсын үзэсгэлэнгийн төвд очиж, сар шинийн бараа борлуулж буй байдалтай танилцаж, бүх Хятадын ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

     Ши Жиньпин: Цагаан хулгана жилийн сар шинэ болж буй энэ үед миний бие бүх Хятадын ард түмэн, Хонконг, Макаогийн ахан дүүс, Тайванийн элэг нэгтнүүд, гадаадад байгаа Хятадын цагаачдад сар шинийн мэнд хүргэж, шинэ жилдээ хүн ардын сэтгэл тэнүүн, улс орон цэцэглэн хөгжиж, өөдлөн мандаад хүн бүр элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан, юу санасан есөн цагаан хүсэл тань биелж, аз жаргал, баяр баясгалантай байхыг хүсэн ерөөе. Та бүхэн эрүүл энх, гэр бүлээрээ аз жаргалтай, амар тайван, эв найртай байж, ажил үйлсдээ өндөр амжилт гаргахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн өргөн дэвшүүлье гэжээ.