Ши Жиньпин Йовери Мусевенид баяр хүргэжээ

бэлтгэгч:Chinakrl үзсэн тоо: бэлтгэсэн цаг:21/01/28

 Ши Жиньпин Йовери Мусевенид баяр хүргэжээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 01-р сарын 27-нд Йовери Мусевенитай утсаар ярьж, тэрээр Бүгд Найрамдах Уганда Улсын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд баяр хүргэжээ.
Ши Жиньпин: Хятад, Уганда уламжлалт найрамдалтай байж, байнга харилцан дэмжиж, итгэлцлээ бэхжүүлэн, олон салбарын хамтын ажиллагаагаа баялаг амжилтад хүргэж ирсэн юм. Цар тахал дэгдсэний дараа хоёр тал жаргал зовлонгоо хамтатган харилцан тусалж, эв санаа нэгтэйгээр тахлын эсрэг тэмцэж ирсэн юм. Хятад-Угандагийн харилцааны хөгжилд миний бие маш их анхаарал хандуулж байгаа бөгөөд эрхэм ерөнхийлөгч тантай хамтран хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааг тасралтгүй шинэ амжилтад хүргэж, хоёр орон, хоёр ард түмэнд үр өгөөжийг нь хүртээхэд бэлэн байна гэв.