Онцлох

“70 жилийн гэрч” Хятад Монголын цахим сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ

бэлтгэгч:Chinakrl 来源 http://mongol.cri.cn үзсэн тоо: бэлтгэсэн цаг:19/10/13

  БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, БНХАУ болон МУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан ӨМӨЗО-ны засгийн газрын хэвлэл мэдээллийн алба болон МСНЭ хамтран санаачилж, ӨМ-ын Радио Телевизийн “Талын дуу хоолой” радио зохион байгуулсан “70 жилийн гэрч” Хятад Монголын цахим сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга 10-р сарын 10-нд ӨМ-ын Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошуунд эхэллээ.


Хамтарсан сурвалжилгын баг нь “Синьхуа” сайт, Хятадын Төв Радио Телевизийн “CRI Онлайн” сайт, Төв Телевизийн монгол сайт, ӨМ-ын Радио Телевизийн “Талын дуу хоолой” радио, ӨМ-ын одон телевиз, ӨМӨС-ны “Солонго” мэдээллийн төв зэрэг Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагын 12 сэтгүүлч оролцсон бол, Монголын талаас МСНЭ-ын удирдлага, Монголын Сайтын Холбоо болон Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Холбооны гишүүд, мөн МУ-д идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй үндсэн сайтуудын төлөөлөл гээд 23 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.