Өвөр монголын шилдэг уран бүтээлчид Бээжинд чуулав

бэлтгэгч:Chinakrl 来源 Синьхуа агентлаг үзсэн тоо: бэлтгэсэн цаг:19/10/28

   Өвөр монголын соёл урлагийн шилдэг боловсон хүчний уулзалт-2019 саяхан Бээжин хотноо болж өнгөрлөө.

 

 

 

 

    Бээжин, Шанхай зэрэг муж хотод амьдардаг, олны танил болсон монгол уран бүтээлчид, бизнес эрхлэгчид, багш нарын төлөөлөл нэгэн дээвэр дор хуран чуулж, тал нутгийн соёлыг цаашид түгээн дэлгэрүүлэх, шилдэг уран бүтээлийг хэрхэн туурвих тухайд санал бодлоо солилцож, уянга дуу, яруу найргаа өргөцгөөлөө.

 

 

  

 

 

    Уулзалтын үеэр зочдод “ӨМӨЗО-ы соёл урлагийн ажил мэргэжилтний зөвлөл”-ийн гишүүнээр ажиллах урилгыг гардуулсны зэрэгцээ Өвөр монголын кино корпораци Бээжингийн Хуа Лү, Бай На, Бө На кино телевизийн компанитай хамтран “Хөвчийн элс” олон ангит кино, “Ард түмний хайр” уран сайхны киног бүтээх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна.

 

 

 

 

    Мөн Хятадын кино урлагийнхны холбооны дэд дарга Ли Пэйкан, дуу хөгжим судлаач Улалж, найруулагч Баатар, дуучин Улаантуяа нар илтгэл тавьж, ӨЗО-ы утга урлагийн салбарыг хэрхэн хөгжүүлэх талаарх саналаа дэвшүүллээ.