Хятад Монгол хоёр улсын кино урлагийн солилцоо эрчимжив

бэлтгэгч:Chinakrl 来源 Синьхуа кирилл нет үзсэн тоо: бэлтгэсэн цаг:19/12/10

   Синьхуа кирилл нет Хөх хотын энэ сарын 7-ны өдрийн цахилгаан мэдээ \Б.Нарантуул\ Энэ сарын 1-5-ны өдрүүдэд Бээжин, Өвөр монголд “Монгол Улсын кино өдрүүд” амжилттай болж өнгөрлөө. “ТҮЦ-ний охид”, “Алсын удирдлага”, “Халуун зүрх”, “Итгэл” хэмээх дөрвөн кино нь нийт 12 удаа цацагдсан байна.

   Энэ жил Хятад Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй. Уг ойн хүрээнд хоёр тал олон төрлийн цуврал арга хэмжээ зохион байгуулж байна. Үүний нэгээхэн ажил бол хоёр улсын кино өдрүүд юм.

    Өнгөрөгч 9 дүгээр сард Өвөр монголын үндэстний кино орчуулгын төвөөс орчуулсан “Нүүдэлчин дэлхий”, “Сүүдэр”, “Дүүлэн ниссэн он жилүүд”, “Салхи хагалагч”, “Том загасны домог” зэрэг Хятадын 10 шилдэг киног Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохиогдсон “Хятадын кино өдрүүд”-ээр монголын үзэгчдэд хүргэсэн.

    Энэхүү ажиллагаагаар дамжуулан Хятад Монгол хоёр улс кино урлагийн соёлын солилцоогоо гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хоёр орны нөхөрсөг харилцааг бататгахыг зорьсон аж.