Монгол Улсын анд минь Хүбэй нутгийн цайг амсаарай

бэлтгэгч:Chinakrl 来源 http://www.solongonews.mn үзсэн тоо: бэлтгэсэн цаг:20/12/10

   12-р сарын 08-ны өдөр Үхань хотноо Хүбэй мужаас Монгол Улсад эд бараа хандивлах ёслол боллоо. Хандивын бэлэгт PCR шинжилгээний аппарат, нуклейн хүчлийн оношлуур зэрэг цар тахлаас урьдчилан сэргийлж хянахтай холбоотой хэрэгслүүдийн дээр Хүбэй нутгийн өвөрмөц хэвийн цай, хар цай зэрэг багтжээ.

    Монгол Улсын бэлэглэсэн 30 мянган хонины нандин бэлгийг авсан Хүбэй мужийнхан Хүбэй муж, Үхань хотыг тахлаас хамгаалах дайны ялалтыг байгуулахад хувь нэмрээ оруулсан эмчилгээний ажилтнууд, Хүбэйд тусалсан нийт Хятадын эмчилгээний багийнхан болон цар тахлын эсрэг тэмцэлд амь биеэ үрэгдүүлсэн дайчдын ар гэрийнхэнд бэлэглэсэн юм. Одоогийн байдлаар Хүбэй мужийн хэмжээнд бэлгээ тарааж дууссан бөгөөд төлөвлөгөөний дагуу бусад муж хотын бэлгийг 09-өөс өмнө  хүргэж өгөх юм.
Хүбэй мужийн ард иргэд Монгол Улсын ард түмний хайр халамж, сайн сайхны ерөөлийн хариуд тахлын эсрэг тэмцлийн шаардлагатай эмчилгээний хэрэгслүүд болон нутгийнхаа өвөрмөц хэвийн цай, хар цайг чин сэтгэлийн хариу бэлэг болгон барьж байна.

   Хүбэй мужаас Монгол Улсад нуклейн хүчлийн 30 мянган оношлуур, PCR шинжилгээний 3 аппарат болон Хятад, Монгол хоёр орны ард түмний уух дуртай хэвийн цай 20 мянган ширхэг, хар цай 2000 ширхгийг бэлэглэсэн байна.
Хүбэй мужийн хэвийн цай нь хүндэт зочноо дайлдаг алдартай төдийгүй мужийн зэрэглэлийн биет бус соёлын өвд бүртгүүлсэн бөгөөд “Тал нутгийн ард иргэдийн амтат ундаа”, “Европ Азийн түмэн газрын цайны зам дээрх үнэт эрдэнэ” хэмээн нэрлэгджээ.