Хилээр орж гарах үнэмлэхийг дурын газраас авдаг болсноор 77 мянган иргэн үйлчлүүлэв

бэлтгэгч:Chinakrl 来源 Синьхуа кирилл нет үзсэн тоо: бэлтгэсэн цаг:19/04/09

 

   Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 2-ны өдрийн цахилгаан мэдээ Үндэсний цагаач иргэд, тэдгээрийн харьяатын газраас хилээр орж гарах үнэмлэхийг улсын хэмжээнд хаанаас ч авч болдог болохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэр хэрэгжиж эхэлсэн эхний өдөр буюу энэ сарын 1-нд оршин суурьшлын бүсээсээ өөр газарт хилээр орж гарах үнэмлэхийг бүрдүүлсэн ба Хонгконг, Макао, Тайваньд баг байгуулан жуулчлах виз бичүүлсэн хүн давхардсан тоогоор 77 мянгад хүрсний дотор ердийн паспорт 22 мянга, Хонгконг, Макаод нэвтрэх үнэмлэх 22 мянга, Тайваньд нэвтрэх үнэмлэх 6 мянга, Хонгконг, Макао, Тайваньд нэвтрэх жуулчдын багийн виз 31 мянгад хүрчээ.
   Иргэд өөр газарт үнэмлэх хийлгэх нь огцом нэмэгдсэн тул Үндэсний цагаач иргэд, тэдгээрийн харьяатын газар цагдаагийн байгууллагаас зохицуулалт хүссэний зэрэгцээ ажлын цагийг сунган, гар гүйцэтгэлийн дамжлагыг амар хялбар болгосон байна.