Онцлох

Хятад, Монголын III экспоны Хөххот дахь арга хэмжээ

бэлтгэгч:Chinakrl 来源 solongonews.mn үзсэн тоо: бэлтгэсэн цаг:19/09/09

  Хөххот дахь Хятад, Монголын экспо 09-р сарын 06-ны өдөр нээгдлээ.

   Хятад, Монголын гурав дахь удаагийн экспо энэ удаад Улаанцав, Хөххот, Тунгляо хотуудад болж байгаа бөгөөд Хөххот дахь Үзэсгэлэн худалдаа Өвөр Монголын Олон улсын Хурал үзэсгэлэнгийн төвд нээгдээд байна. Хоёр жилд нэг удаа зохиогддог Хятад, Монголын экспо арга хэмжээний үзэсгэлэн худалдаанд Монгол Улсаас 450 аж ахуй нэгж оролцож байгаагийн 50 нь томоохон үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүд юм.

  Өмнө нь 2015, 2017 онд болсон хоёр удаагийн арга хэмжээг амжилттай зохион байгуулж давхардсан тоогоор 700 орчим аж ахуйн нэгж оролцуулан 2.28 тэрбум юаний өртөг бүхий 278 хамтын баримт бичигт гарын үсэг зурсан байдаг. Түүнчлэн нийт 1.13 тэрбум юаний борлуулалт хийсэн байна. Энэ удаагийн үзэсгэлэнд оролцогчид гурав дахь удаагийн экспогоор Монгол Улсынхаа онцлогтой бараа бүтээгдэхүүнийг илүү таниулах, өмнөх амжилтаа улам ахиулах зорилготой ирсэн гэдгээ илэрхийлж байлаа.