Шинэ энергийн машины үйлдвэрлэл 11.7 хувиар нэмэгдэв

бэлтгэгч:Chinakrl 来源 solongonews.mn үзсэн тоо: бэлтгэсэн цаг:19/11/13

    01-ээс 10-р сард шинэ энергийн машины үйлдвэрлэл мөн үеэс 11.7 хувиар нэмэгдэв.
   2019 оны 01-ээс 10-р сард Хятад улсын шинэ энергийн машин 983 мянгад хүрч , мөн үеэс 11.7 хувиар нэмэгдэж, тус төрлийн эргэлт их болсон талаар 11-ний өдөр Хятад улсын машин тэрэгний аж үйлдвэрийн нийгэмлэгээс мэдээлэв.
  Хятад улсын машин тэрэгний аж үйлдвэрийн нийгэмлэгийн нийтэлсэн тоо баримтад үзүүлснээр 2019 оны 10-р сард  машин тэрэгний ерөнхий хэмжээ нь аажмаар нэмэгдэж байна. Гэхдээ өсөлтийн хэмжээ нь бага байгаа. Тус сард машины үйлдвэрлэл болон борлуулалт нь 22.95 сая ба 22.84 саяд хүрч, 3.9 хувь ба 0.6 хувиар нэмэгдэв. 2019 оны 01-ээс 10-р сарын хооронд машин тэрэгний үйлдвэрлэл ба борлуулалт 20.444 сая ба 20.652 саяд хүрч, үйлдвэрлэл ба борлуулалтын хэмжээ нь 01-ээс 09-р сартай харьцуулбал багассан байна.