Чуулалт хаалга-Хөх хот чиглэлийн хурдны төмөр зам ашиглалтад оров

бэлтгэгч:Chinakrl 来源 Синьхуа кирилл нет үзсэн тоо: бэлтгэсэн цаг:20/01/02

  Энэ сарын 30-нд Чуулалт хаалга-Хөх хот чиглэлийн хурдны төмөр зам ашиглалтад орсноор Өвөр монголоос Бээжин хүрэх анхны хурдны төмөр зам нээгдлээ.

   Ингэснээр Хөх хотоос Бээжин ороход зөвхөн 2 цаг 9 минут шаардана. Чуулалт хаалга-Хөх хот чиглэлийн хурдны төмөр зам нь Чуулалт хаалга-Бээжингийн хурдны төмөр замтай холбогдож, Бээжин-Хөх хот хоорондын зорчигч тээврийн хурдны төмөр замыг нээжээ. Уг хурдны төмөр замын нийт урт нь 287 км, цагийн хурд 250 км юм. Синьхуа агентлаг /Гэрэл зургийг Бөхөө/