Шинэ барга баруун хошууны "Домогт Ишигин" сар шинийн барилдаанд Цэцэнбилэг тэргүүлэв

бэлтгэгч:Ганаа үзсэн тоо: бэлтгэсэн цаг:18/02/26

    Өнөөдөр буюу 2-р сарын 26-ны өдөр,   Шинэ барга баруун хошууны " Домогт Ишигин"сар шинийн барилдаан Шинэ барга баруун хошууны Залуучуудын үйл ажиллагааны төвт  болж өнгөрлөө. 


   

    Дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй энэ барилдаанд Шилийнгол,Улаанхад, Хөлөнбуйр, Монгол улс зэрэг газрын 128  хүчтэн зодоглосноос Зүүн  үзэмчин хошууны бөх  Цэцэнбилэг  тэргүүлж,Зүүн  үзэмчин  хошууны  бөх Өлзийбаатар үзүүрлэн, Шинэ барга баруун хошууны Содбилэг, Сэнгэгарав нар дээд дөрөвт үлджээ.

  

 

 

 

 

 

              Сурвалжлагч: Бүрэнтогтох  Гялбаа