Намрын өнгө

бэлтгэгч:Chinakrl үзсэн тоо: бэлтгэсэн цаг:18/10/16

Торгоны хээтэй зуны дуун цаашилж
Уртаас урт намар уяанд буулаа

Галуун цуваа хөвөрсөн
Голын ус нь мэлтгэнсэн
Гоёхон намрын өнгө

Шанхны үзүүрт салхи  сэвэлзэх ньсайхан
Шаргал талын өвс халиурах нь сайхан



Сугсалзан найгах өвсний толгойд
Сувдарсан шүүдэр намрын сүртэй


Нар ургунхан жарганхан
Намаржааны энгэр дээр хоргодоод байна


Шарлаад тэнэйсэн талын дундуур
Шилийн горх гор гор
Сажлаад ганхсан өвсөн дээгүүр

Сэрүүн салхи мэр мэр



Найруулагч: Ганаа