Хичээл хөдөлмөрөөр өөрийгөө гоёсон сүрлэг хүү

бэлтгэгч:Chinakrl үзсэн тоо: бэлтгэсэн цаг:20/04/08

   Халдварт тахлын эсрэг бүх иргэдээрээ сэтгэл нэгдэн тэмцэж байгаа нөхцөл байдалд чиглэгдэн сургууль цуглах хугацаа түр хойшлогдсон хэдий ч хөдөөний хүүхдэд авч хэлбэл төл тосох ажил хөдөлмөрт оролцож, амьдралтай танилцах алтан боломж нээгдэж байгаа юм.

   3 дугаар сарын 25-д, сэтгүүлч ӨМ-ын Хөлөн Буйр хотын хуучин Барга хошууны  Хөх нуур жуучлалын газрын малчин Эрдэнэсүхийнд айлчилж, түүний хүү Сүрлэгийн тахлын хугацаанд интернет дээр хичээл хийхийн дагуу аав ээжээ хавсарч ажил хөдөлмөрт оролцон, төл тосч бойжуулж байгаа тухай сурвалжлан ойлгосон байна.

    Сүрлэг бол хуучин Барга хошууны үндэсний дунд сургуулийн 7-р ангийн сурагч юм. Тэрээр интернет сүлжээн дээр хичээлээ орохын дагуу аав ээждээ туслан төл тосч бойжуулах ажилд гар бие оролцож, үнээ ивлэгэх, хурга ишиг угжих, тэмээгээ эргэх, мал услах зэрэг хөдөөгийн ажилд шуурхайлж, хичээл сурлага,ажил хөдөлмөр аль алийг нь ч амжуулж байна.

   Хаврын улирлын төл тосох хамгийн яаралтай хугацаанд уламжлалт соёлтойгоо ойртон, хөдөөний амьдралаа бодитойгоор таньж байгаа Сүрлэгийн хувьд аав ээжийнхээ ач энэрлийг нь мэдрэн, мал ахуйгаа дээдлэхэд нэгэн удааны нандин сэнхрүүлэг болох нь лавтай.


                                                                                                                                 
Хорвоо, Одон