Бүсгүй хүн шүлэг л байдаг

бэлтгэгч:Ганаа үзсэн тоо: бэлтгэсэн цаг:17/03/07

       “Бүсгүй хүн шүлэг л байдаг” энэ сайхан  шүлгийг олон улсын Эмэгтэйчүүдийн баярын  өдрийн мэнд хүргэн өргөн барьж байна.  

 

                                             

Бүсгүй хүн шүлэг л байдаг

Бүрэлбаад хувирсан бурхан байдаг

Үнэмлэхүйн чанадаас ч хорвоог эзэмдэж

Үргэсэн харцаа дэргэсэн хайраар сольж чадах

Өр зөөлөн уучлал байдаг

Бүсгүй хүн шүлэг л байдагаа.

 


Бүсгүй хүн шүлэг л байдаг

 

Бүрэг харанхуйн аялгуу байдаг

нэндээ тэднийг ээжүүд гэдэг ч

Үнэнд дийлдсэн аавууд байдаг

Эр хүний нөмөрт жаргадаг  гэдэг ч

Эргэх дэлхийн тэнхлэг байдаг

Бүсгүй хүн шүлэг л байдагаа.

 

Бүсгүй хүн шүлэг л байдаг

Бүгээн амьсгалын анир байдаг
Бүдэг бадагхан үнэр байдаг

Бүүвэйн дууны ертөнц байдаг                                                                                                               

Бүсгүй хүн шүлэг л байдагаа.

 

Сүүн энгэрээс нь буян урсаж

Сүүдрийг ч дарах шидтэн байдаг

Өглөөн төлөө үдэш нойргүй

Өнөөдрийн төлөө өчигдөр амирлаагүй

Бүсгүй хүн шүлэг л байдаг

Бүтэн нойртой шөнө л байдагаа.

         Зохиогч: Б. Төгсжаргал

 

           Найруулагч:Ганаа