“Cүн Ү Күн” Хөххотод ирлээ

бэлтгэгч:Ганаа үзсэн тоо: бэлтгэсэн цаг:17/04/07

    4 сарын 6-ны өдрийн үдээс хойш та бидний сайн мэдэх “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” Хятадын олон ангит уран сайхны киноны гол дүрийн нэг болох Сүн Ү Күн буюу алдарт жүжигчин Жан Жиньлай Хөххотод ирж, оюутан залууст лекц уншлаа.  

                                                                          

     “Тал нутаг ном унших сар”-ыг тохиолдуулан Умардын Өдрийн сониноос тус арга хэмжээг зохион байгуулав.

Лекцийн үеэр “Бичин багшийн ярьсан баруун этгээдэд зорчсон үлгэр” номын монгол хэвлэлийн нээлтийн ёслол болсон байна.

              

    Жан Жиньлай өөрийн туулж өнгөрүүлсэн амьдрал, хичээл зүтгэл, сайн жүжигчин байхын утга учир, мөрөөдлийн төлөө цуцалтгүй зүтгэх тухай лекц уншиж, оюутан залууст урам зориг хайрлажээ.

              

   Дашрамд дуулгахад тэрээр Жэ Жян мужийн Шяо Шин хотын нэгэн худалдаачны гэрт төрсөн бөгөөд өөрийгөө Монгол гаралтай гэдэг.