Ханз үсгийн үүсэл хийгээд түүний хөгжил

бэлтгэгч:Ariunaa үзсэн тоо: бэлтгэсэн цаг:09/02/18

        Хятад үсэг буюу ханз үсэг бол хэрэглэгдсэн он жилээрээ ч, хэрэглэж байгаа хүний тоогоороо ч дэлхийд манлайлах үсэг бичгийн нэг юм. Ханз үсэг бий болж хэрэглэгдсэн нь хятадын ч төдийгүй, дэлхийн соёлын хөгжилд алс хэтийн үр нөлөө үзүүлсэн юм.
        Археологичид Бань Пөгийн болон бусад эртний бууриудаас 6000 жилийн тэртээх эртний хятадын соёл иргэншлийн олдвор болох үсэг бичгийг илрүүлсэн байна. Уг бичигм 50 гаруй үсэгтэй бөгөөд тэр нь зохих эрэмбэ дараалал, жам ёстой элдэв зураасууд байжээ. Эдгээр нь дөхөмхөн үсэг бичгийн онцолгийг бүрдүүлсэн болохоор судлаачид ханз үсгийн эх үүсвэр гэж үзсэн байна.
       Ханз үсэг нь МЭӨ 16-р зууны үеийн Шан улсын үед бий болсон байжээ. Шан улсын эхний үеэр хятадын соёл иргэншил хөгжиж нэлээд өндөр түвшинд хүрсэн байлаа. Ясан дээр тэмдэглэгдсэн бичиг бий болсон явдал бол даруй түүний нэгэн гол илрэл болох юм.
       Ясан бичиг буюу ясан дээр тэмдэглэгдсэн бичиг гэж яст мэлхийн хуяган дээр юм уу амьтан араатны ясан дээр сийлсэн өнө эртний бичээсийг хэлж байгаа юм.
Шан улсын үед хаан нь ямарваа ажлыг гүйцэтгэхийн өмнө мэрэг төлөг үзүүлдэг байжээ. Тэр үед яст мэлхийн хуягийг төлөг үзэхэд хэрэглэж байв.
       Төлөг үзүүлсэн хүний, мөн төлөг үзсэн бөө удганы нэр, мэргийн цаг, бөөгөөс асуусан зүйлсийг уг ясан дээрээ сийлээд, түүнийгээ галд шараад, ясан дээр гарсан ан цавыг "бэлэг тэмдэг" гэж үзэдэг байжээ. Бөө удган нь эдгээр ан цавыг сайтар шинжин мэргэлж, төлөг онсон эсгийг мөн ясан дээр тэмдгэлдэг байсан аж. Тэгээд түүнийгээ төрийн албаны сан буюу өнөөгийнхөөр бол архивд оруулж хадгалдаг байжээ.
      Архелогичдын илрүүлсэн ясан бичиг нь 160  мянга гаруй ширхэгт хүрсэн байна. Бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, үсэг нь 4000 гаруй зөйл байгаагаас  3000 гаруйг нь судалжээ. Эрдэмтдийн судалгаан 1000 гаруй үсэг санал нэгдсэн боловч бусдыг нь хараахан тайлбарлаж чадаагүй, санал нэгдээгүй байдалд байгаа юм байна. Хэдий ийм боловч энэ 1000 гаруй үсгээр хүмүүс Шан улсын үеийн улс төр, эдийн засаг, соёл зэрэг тал талын байдлыг их төлөв ойлгож чадсан байна.
     
Ясан бичиг нь боловсронгуй тогтолцоотой үсэг бичиг байсан учраас хожмын ханз үсгийн үндэс болсон байна. Түүнээс хойш ханз үсэг нь бас гуулин дээр сийлсэн бичиг, нарийн тулгууран (гор) бичиг, завсрын бичиг, хичээнгүй бичиг хэх мэтийн хөгжлийн явцыг өнгөрөөсөөр өнөөг хүрчээ.
      Ханз үсгийн өөрчлөгдөж хөгжсөн явц бол ханз үсгийн хэлбэр дүрс аажмаар дүрэмжиж тогтворжсон үйл явц мөн. Гор үсэг нь үсгийн зуралгын тоог тогтоосон. Завсрын үсэг нь бичилгийн шинэ тигийг тогтоож, ханз үсгийг дөрвөлжин хэлбэртэй болгосон ба Хичээнгүй үсэг бий болсноос хойш ханз үсгийн дүрс нь цаашид тогтворжиж, хөндлөн, босоо, урагшилга, цэг, гох, сүүл, нуглаа зэрэг үндсэн зурлагатай болсноор үсгүүдийн зурлагын тоо болон бичих дараалал ч хэвшин журамжсан байна. Мөр дараалан бичихэд эмх цэгцтэй байлгахын тулд үсгийн дүрс болон зураасны урт богиныг дөрвөлжин хүрээнд хязгаарлаж, зураасны байрлалыг ч тэнцүүртэй байлгахыг хичээдэг болсон байна.
Ерөнхийд нь авч хэлбэл, хичээнгүй үсэг нь бий болсноос хойш ханз үсэг дөрвөлжин дүрстэй болон тогтворжиж, 1000 гаруй жилийн турш ханз үсгийн баримжаа бичлэг хэмээгдсээр ирсэн юм.
      Ханз үсэг нь дүр үсэг болон холбоо үгээр утга ялгадаг онцлогтой байдаг. Ханз үсэг 10 мянга орчим  байгаагаас өдөр тутмын хэрэглээнд 3000 орчим нь л хэрэглэгддэг байна. Ханз үсэг бий болсноос хойш хөрш орнуудадаа зохих хэмжээгээр нөлөөлсөн байна. Тухайлбал Япон, Въетнам, Солонгосын үсэг бичиг нь  ханз үсэгт тулгуурлан зохиогдсон юм.