Зохиолч, яруу найрагч Зүүнгар Буянбатын номын баяр

бэлтгэгч:Chinakrl үзсэн тоо: бэлтгэсэн цаг:14/10/12



   Зүүнгар Буянбат БНХАУ-ын Цөөн тоот үндэстний зохиолчдын эвлэлийн гишүүн, ӨМ-ын зохиолчдын эвлэлийн гишүүн, Алшаа аймгийн Зохиолчдын нийгэмлэгийн дэд тэргүүлэгчээр ажиллаж байна.


      Өвөр Монголын Алшаа хошуу нутагтай нэрт яруу найрагч Зүүнгар Буянбат "Монгол хаягтай салхи", "Яруу найргаар тайтгарахуй" хэмээх хос номын баяраа энэ сарын 3-ны өдөр морин цагт Улаанбаатар хотноо “Art Callerei”-н танхимд эхлүүлж, Монголын Зохиолчдын Эвлэлийн төлөөлөл бүхий яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Данзангийн Нямаа, Ц.Түмэнбаяр, Жа.Баяржаргал тэргүүтэй нэр хүндтэй зохиолч, яруу найрагчид болон эрхэм номын садангууд нь оролцов.  Мөн “Шинэ мянган утга зохиолын нэгдэл"-ийн уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлээсээ хүндэтгэн дурсгаж, түүнчлэн хос номыг нь ариутган шүүсэн зохиолч, яруу найрагч Г. Аюурзана болон редактороор ажилласан Э.Үржинханд нар хүрэлцэн ирж номын буянаас хуваалцлаа.


     Тэрээр өмнө нь “Есөн эрдэнийн аялгуу” яруу найргийн номоо кирилл, монгол бичгээр хэвлүүлж, мөн монгол бичгээр яруу найргийн 10 ном хэвлүүлж олны хүртээл болгосон байна. Яруу найрагч Зүүнгар Буянбат БНХАУ-ын монгол хэлтэй яруу найрагчдад олгодог “Дорно” дээд шагнал, Өвөр Монголын утга зохиолын “Солонго” дээд шагнал болон “Тэнгэрийн ботго”, “Өнөрцэцэг” зэрэг утга зохиолын нэр хүндтэй шагналуудыг хүртэж байжээ. 2012 онд Монгол Улсад олон улсын “Алтан гөрөөс” яруу найргийн фестивальд оролцсон байна. Одоо БНХАУ-ын Цөөн тоот үндэстний зохиолчдын эвлэлийн гишүүн, ӨМ-ын зохиолчдын эвлэлийн гишүүн, Алшаа аймгийн Зохиолчдын нийгэмлэгийн дэд тэргүүлэгчээр ажиллаж байгаа юм байна. Өвөр Монголын нэгэн тод төлөөлөл болсон найрагч таны уран бүтээлийн аяны дөрөөнд амжилт бүтээлийн ерөөл шингэсэн сүүн цацал өргье.