"Бичиг соёл-2015" уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн нээгдлээ

бэлтгэгч:Chinakrl үзсэн тоо: бэлтгэсэн цаг:15/05/25
 
   5-р сарын 22-ны өдөр Монгол улсын Улаалнбаатар хот дахь Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны үзэсгэлэнгийн танхимд "Бичиг соёл-2015" уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн нээгдлээ. Нээлтийн арга хэмжээнд Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Монгол улсын Боловсрол соёл, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар оролцож, Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Д.Цагаан үзэсгэлэнг нээж үг хэллээ.
    Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор 2009 оноос хойш жил болгон зохион байгуулагдаж буй энэ үзэсгэлэнд энэ жилийн хувьд Монгол улс, Хятадын Өвөр Монгол, ОХУ-ны Буриад, Халимаг зэрэг нийт 5 орны 44 уран бүтээлчидийн 100 гаруй бүтээл оролцжээ. Үүнд Хятадын ӨМӨЗО-ны 8 уран бүтээлчийн 15 бүтээл багтсан байна. Үүнээс уран бичээч Цэцэнбилигийн хулсан үзгийн сүлжмэл тигээр 9 жил 6 сарын хугацаа зарцуулж бичсэн 546 метр урт "Монголын Нууц Товцоо" бүтээл үзэсгэлэнгийн тусгай шагналыг хүтжээ. Үзэсгэлэн энэ сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.