ХЯТАД ХООЛ - Хуажуутай чанасан тахианы мах

бэлтгэгч:Ariunaa үзсэн тоо: бэлтгэсэн цаг:09/10/19


ХУАЖУУТАЙ ЧАНАСАН  ТАХИАНЫ  МАХ


 

 


Орц:


Тахианы гуя 1 ш, Шинэ хуажуу 30 гр, Цагаан  цуу  30 мл, жяню 30 мл, зэрлэг чинжүү 10 гр, сонгино 10 гр, тавс 1 гр, Жижигхэн хэсэг цагаан гаа

Хийх арга:


1.Цагаан гаа, сонгино хоёроо халислаж нарийн  нарийн хэрчнэ.
2.Тахианы гуяыг угаан цэвэрлэж, буцалсан усанд хийж ширүүн галаар 10 минут чанаад авч, шөлөнд нь 15 минут байлгаад  гаргаж , мөстэй хүйтэн усанд хийж гүйцэд хөрөөнө.
3.Аяганд цагаан цуу, жяню, зэрлэг чинжүү, давс, хуажууаа хийж хутгаж амтлагч болгоно.
4. Тахианы гуяыг жижиг дөрвөлжлөн хэрчээд таваглаж, дээрээс нь амтлагчаа хийгээд, хэрчсэн сонгино, цагаан гаа хоёроо хийгээд бэлэн болно.

Сануулга:


Тахианы гуяыг чанаж болгосны дараа заавал мөстэй хүйтэн усанд хийж хөрөөх шаардлагатай. Энгэж хөрөөвөл мах нь зөөлөн, аятайхан болдог.