ХЯТАД ХООЛ - Хуажуунд чанасан буурцаг

бэлтгэгч:Ariunaa үзсэн тоо: бэлтгэсэн цаг:09/10/21


Хуажуутай буурцгийн хуурга
 

 

Орц:


Шинэ буурцаг 200 гр, хуажуу 5 гр, чигчий чинжүү 3 ш, давс 1 г, зэрлэг чинжүү 3 ш, зэрлэг чинжүүний шүүс 30 мл.
 

Хийх арга:
 

      1.Тогоондоо хүрэлцэхүйц ус хийж, чигчий чинжүү, давс, хуажуугаа ширүүн галаар буцалгаад  буурцаа дээрээс нь хийгээд 1 минут чанана.
      2. Тогоогоо галаас зайлуулж, зэрлэг чинжүү, зэрлэг чинжүүний шүүсээ хийж хөргөөд шөлөнд нь 1 цаг дэвтээвэл бэлэн болно.

 

Сануулга:
Буурцгийг шинэ соргог байлгахын тулд битгий дэндүү  удаан  чанаарай.