Хятадын үндэсний баяр ёслсл

бэлтгэгч:Ariunaa үзсэн тоо: бэлтгэсэн цаг:09/03/05


Юань Шиогийн баяр

           Жил бүрийн билгийн улиралын эхэн сарын арван тавны өдөр бол Хятадын үндэсний чухал нэгэн баярын өдөр. Хятад хэлэнд "юань" гэдэг нь "тэргэл, дүгрэг" гэдэг утгатай байдаг бол шөнийг бас "шио" хэмээнэ. Иймд Хятадын билгийн цагаан сарын арван таван нь сар дүгрэглэх баяр буюу Юань Шиогийн баяр болдог аж. Түүнийгээ Хятадууд бас "Шан Юань баяр" гэнэ.
Үндэснийхээ эл нижгэр баяраар Хятатууд өнгө өнгийн дэнлү барьж, гэрээсээ гарцгаан сар, дэнлүү сонирхон, дэнлүүний  тухай оньсго таалцдаг заншилтай болно.
 Хятад үндэсний нэгэн онцгой зуршил бол баяр ёслол болгонд зориулалтай хоол иддэгт байгаа юм. Жишээ нь Юань Шиогийн баяр гэхэд тэд нар "Юань Шио" хэмээх шүлхий гурилд чихэр жимс, буурцаг мэтийн зүйлс боосон хоол иднэ. Энэхүү хоолоо чанаж хайрч янз бүрээр болгодог. Юань Шиогоо бас "Фү Юань Зи " хэмээн нэрэлдэг бол одоо болоход бараг л "Тан Юань" гэдэг болжээ. Энэ нь  "чихэртэй  дугуй" гэх утгатай болно.
        
Юань Шиогийн баярын үүслийн хувьд, тэр нь эртний Хятадын Баруун Хан улсын үед бий болсон байна. Тухайлбал одоогоос 2000 гаруй жилийн тэртээ үүсэн бий болсон байдаг. Харин дэнлүү сонирхох заншил нь Зүүн Хан улсын Мин хааны үед бий болсон байна. Мин хаан нь буддын шашинтай байсан ба буддын шашны ёсонд, билгийн цагаан сарын арван тавнаа бурхан тахилдаа хүж зул өргөх ёсон байсныг даган зөвхөн энэ шөнө л хааны ордонд болон сүм хийдээр дэн, зул барин бурханд залбирч болно хэмээн зарлигласан байжээ.
        Хааны ордноос бүх Хятад иргэдийн дунд дэлгэрсэн Юань Шиогийн баяр гэдэг энэ буюу.