"Нутаг-сэтгэл" үзэсгэлэн Хөххотод нээгдлээ

бэлтгэгч:Chinakrl үзсэн тоо: бэлтгэсэн цаг:15/05/06

 

Өвөр Монголын нэрт уран бичээч, зураач У.Сэргэлэнгийн "Нутаг-сэтгэл" хэмээх уран бүтээлийн үзэсгэлэн 5-р сарын 5-ны өдөр Хөххотод нээгдлээ.

У.Сэргэлэн 1949 онд Өвөр Монголын Хорчин нутагт төрсөн. Тэнгисийн армид 40 жил алба хашиж явсан түүний амьдрал, уран бүтээлд цэргийн амьдрал содон тусгалаа олсон юм. 

Тэрээр одоо Хятадын уран бичээчдийн нийгэмлэгийн гишүүн, Хятадын гар урлал, уран зургийн нийгэмлэгийн гишүүн, Америк дахь Хятадын соёлын нийгэмлэгийн дэд тэргүүлэгчээр ажиллаж байна. 

"Нутаг сэтгэл" үзэсгэлэнд У.Сэргэлэнгийн 100 уран бүтээл тавигджээ. Үзэсгэлэн дууссаны дараа түүний зурсан Чингис хааны хөрөг зураг Америк, Франц, Бельги зэрэг улс орноор аялах юм. /Болор/