МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Синьхуа нетийн Өвөр монгол дахь салбарт айлчлав

бэлтгэгч:Chinakrl 来源 Синьхуа кирилл нет үзсэн тоо: бэлтгэсэн цаг:19/01/31


   Синьхуа кирилл нетийн Хөх хотын энэ сарын 29-ний өдрийн цахилгаан мэдээ \Д.Хүүхэнсоль\ Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Синьхуа нетийн Өвөр монгол дахь салбарт айлчилж, Синьхуа монгол нет болон Синьхуа кирилл нетийн ажил байдалтай танилцсаны зэрэгцээ цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

   Тэрээр айлчлалынхаа хүрээнд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн үйл ажиллагааны талаар танилцуулав. Мөн уйгуржин монгол бичгээр гарч буй нийт сайтуудыг Монгол Улс дахь сайтуудтай холбох, дараагаар байнгын хамтын ажиллагаатай болгоход анхаарлаа хандуулж ажиллаж байгаагаа онцлов.