Парисын эх дагинын сүм түймэрт автав

бэлтгэгч:Chinakrl 来源 mongol.cri.cn үзсэн тоо: бэлтгэсэн цаг:19/04/16

    15-нд Парисын эх дагинын сүмд түймэр гарч, сүмийн оройн суварга нурж унан, барилгад ноцтой гэмтэл учирлаа. Одоогоор нас барсан хүний тухай мэдээлэл алга байна.


    Парисын эх дагинын сүмийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: Түймрийг орон нутгийн цагаар 15-ны 18 цаг 50 минутын үеэр мэдсэн. Олон тооны гал сөнөөгч, цагдаагийн машин, аврах албаны нисдэг тэрэг газар дээр очиж нь ажилласан гэжээ. Гал түймэр Парисын эх дагинын сүмийн засварын ажилтай холбоотой байж мэднэ гэж гал сөнөөгчидүзэж байна.


   21 цагийн үед гал түймрийг унтрааж чадаагүй байлаа. Францын ерөнхийлөгч Макрон, ерөнхий сайд Филипп нар ослын дараа тэнд хүрэлцэн очжээ. Парисын эх дагинын сүм шатсанаар "Улс орондаяар маш их эмзэглэж байна" хэмээн Макрон хэлсэн байна.

  

   Парисын эх дагинын сүм 1163 оноосэхлэнбаригдаж, 1345 онд барьж дуусгасан. Парисын соёлын өвийн хамгийн том төлөөллийн нэг болсон тус барилга Францын зохиолч Виктор Хюгогийн “Парисынэх дагинынсүм” зохиолоор дэлхийд алдаршсан бөгөөд жилд дунджаар 13 сая жуулчин хүлээн авдаг юм.