Болдбаатар тэргүүлж Аймгийн арслан цол хүртлээ

бэлтгэгч:Ганаа үзсэн тоо: бэлтгэсэн цаг:18/08/22

   Хөлөнбуйр хотын анхдугаар хугацааны монгол бөхийн Аймгийн цол олгох наадам болон 2018 оны бөхийн овооны тахилгийн найр 8-р сарын 18-ны өдөр, Шинэ барга зүүн хошууны Өвөрбулаг сумны долоотын зусланд  явагдлаа.
    Уг бөхийн барилдаанд малжих дөрвөн хошуны 128 хүчит бөх барилдсанаас Шинэ барга зүүн хошууны Жавхалант сумын харьяат  Болдбаатар тэргүүлж Аймгийн арслан цолонд хүрлээ.

 

    Шинэ барга баруун хошууны Сэнгэгарав үзүүрлэж Аймгийн заан цолны болзол хангаж, Шинэ барга зүүн хошууны Энхжаргал, Хуучин барга хошууны Наргил шөвгийн дөрөвт дэвьж Аймгийн харцага цол хүртэж, Эвэнк хошууны Наргил, Шинэ барга зүүн хошууны Цогтнаран, Шинэ барга зүүн хошууны Бадрангуй, Хуучин барга хошууны Тэнүүн нар дунд шөвгийн наймд дэвьж Аймгийн начин цол хүртжээ.


  
                                                                      Найруулагч:Ганаа

                                                                                     Гэрэл зурагчин: Нарантунгалаг