Цагаанзаан ерөнхий оноогоор цуврал барилдаанд тэргүүллээ

бэлтгэгч:Chinakrl 来源 solongonews.mn үзсэн тоо: бэлтгэсэн цаг:19/08/14

Өнгөрсөн жилээс эхлэн явагдсан “Жаргалант тал нутаг, Шилийнгол” монгол бөхийн цуврал барилдааны хамгийн сүүлчийн салбар тэмцээн 08-р сарын 08-наас 09-ний өдрүүдэд Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Хуучин Барга хошуунд явагдав. 


   Тус удаагийн салбар тэмцээнд аварга Баярбаатар, Цагаанзаан, Батжаргал, Гэгээрэх, Өлзийбаатар, Чандмань, Алтаншагай зэрэг 256 хүчит бөх зодоглосон байна. Үзүүр тэргүүний тэмцээнд Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Цагаанзаан Баруун Үзэмчин хошууны Санчираар давж, тэргүүн байранд шалгарлаа.

  Ийнхүү “Жаргалант тал нутаг, Шилийнгол” монгол бөхийн цуврал барилдааны нийт арван хоёр талбай салбар тэмцээнд өндөрлөж, Шилийнгол аймгийн Цагаанзаан 1436 оноогоор хувийн жагсаалтанд тэргүүн байранд тодров. Улаанхад хотын Баруун Байрин хошууны Гэгээрэх 1376 оноогоор хоёрдугаар байранд орж, наадамчин олон, бөхийн хорхойтныхаа магнайг тэнийлгэн баярлуулав.

   12 талбай цуврал барилдааны тэргүүн нэрсийг тодруулбал:
Нэгдүгээр талбай салбар тэмцээн Авга хошуунд явагдаж, Ар Хорчин хошууны Мөнхдүүрэн түрүүлэв.
Хоёрдугаар талбай салбар тэмцээн Баруун Үзэмчин хошуунд явагдаж, Баруун Үзэмчин хошууны Цагаанзаан түрүүлэв.
Гуравдугаар талбай салбар тэмцээн Хөвөөт Шар хошуунд болж, Авга хошууны Цагаанзаан түрүүллээ.
Дөрөвдүгээр талбай салбар тэмцээн Шулуун Хөх хошуунд явагдаж, Баруун Үзэмчин хошууны Цагаанзаан хоёр дахь удаагаа түрүүлэв.
Тавдугаар талбай салбар тэмцээн Шилийнхотод явагдаж, Баруун Байрин хошууны Гэгээрэх тэргүүлэв.
Зургаа дугаар талбай салбар тэмцээн Зүүн Үзэмчин хошуунд явагдаж, Баруун Байрин хошууны Гэгээрэх хоёр дахь удаа түрүүллээ.
Долоодугаар талбай салбар тэмцээн Ордос хотод явагдаж, Баруун Үзэмчин хошууны Санчир тэргүүлэв.
8-р талбай барилдаан Авга хошуунд явагдаж, Баруун Үзэмчин хошууны Цагаанзаан гурав дахь удаагаа түрүүлэв.
9. 9-р талбай барилдаанд Сүнид Зүүн хошуунд явагдаж, Ар Хорчин хошууны Мөнхдүүрэн хоёр дахь удаа түрүүлжээ.
10. 10-р талбай барилдаанд Шулуун Хөвөөт Цагаан хошуунд явагдаж, Баруун Үзэмчин хошууны Цагаанзаан дөрөв дэх удаа тэргүүлэв.
11. 11-р талбай барилдаан Шилийнхотод явагдаж, Баруун Байрин хошууны Гэгээрэх гурав дахь удаа түрүүлэв.
12. 12-р талбай салбар тэмцээн Хөлөнбуйр хотын Хуучин Барга хошуунд явагдаж, Баруун Үзэмчин хошууны Цагаанзаан тав дахь удаа тэргүүн байранд тодорсон байна.

   Найруулагч:    Т.БУЯНХИШИГ
                     Эх сурвалж:    Амьдрал гарагийн сонин