Хятад оросын өсвөрийн мөсөн бөмбөгийн уралдаан Манжуур хотод боллоо

бэлтгэгч:Chinakrl үзсэн тоо: бэлтгэсэн цаг:19/12/18

     Хятадын өвлийн XIV спорт угтан авах 2019 оны Хятад оросын өсвөрийн мөсөн бөмбөгийн найрамдлын уралдаан энэ сарын 9-нд Манжуур хотод боллоо.
    ӨМӨЗО-нд зохиогдохоор товлогдсон Хятадын өвлийн XIV спорттой холбогдуулан мөс цасны спортыг хөгжүүлэх зорилготой энэхүү уралдаанд Манжуур хотын өсвөрийн мөсөн бөмбөгийн баг болон Оросын Аргунь мөсөн бөмбөгийн баг оролцож өрсөлджээ.

    Манжуур хот нь газар зүйн давуу нөхцөлдөө тулгуурлан,олон улсын мөсөн бөмбөгийн уралдаан,олон улсын дунд бага ангийн сурагчдын мөс цасаны спорт зэрийг жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг.Манжуур хотынх нь мөсөн бөмбөгийн тамирчин бэлдэхийг чухал ажил болгон үзсэнээр 2012 онд 2 дунд сургууль нь Хятад Улсын зэрэглэлийн өсвөрийн мөсөн дэх клубээр тогтоогдож 3 бага сургууль нь түргэн гулгах уламжлалт спортын салбарыг хөгжүүлэх газраар тогтоогдсон байна.

    Мөсөн бөмбөг нь хамгийн анх 1850-1860 оны хооронд Канадаас үүсэлтэй.Уралдаанд хоёр баг оролцох бөгөөд баг баг болгонд 6 гишүүнтэй.3 хошууч,2 хамгаалагч,1 хаалгачтай.Тамирчид мөсөн тэшүүр өмсөж гартаа голфын шадам барин,гомоор хийсэн хавтгай төгрөг бөмбөгийн булаалдаж,өрсөлдөгчийнхөө үүдэнд оруулбал хонжно.Мөсөн бөмбөг нь 1920 оноос эхлэн долдугаар удаагийн олимпын спорт уралдааны төрөлд оруулжээ./оюунсод/