Бүх Хятадын өвлийн спортын XIV наадмыг энэ оны сүүлчээр зохион байгуулах төлөвтэй байна

бэлтгэгч:Chinakrl 来源 MN.NEWS.CN үзсэн тоо: бэлтгэсэн цаг:20/07/27

  Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ/Сурвалжлагч Вэй Жин-Юй, Ван Чүнь-Янь/ Сурвалжлагч ӨМӨЗО-ны спортын газрын 23-нд зохиосон хэвлэлийн бага хурлаас мэдээлэл авснаар, Цар тахлын нөлөөллөөс шалтгаалж хойшлогдоод байсан Бүх Хятадын өвлийн спортын XIV наадмыг энэ оны сүүлчээр зохион байгуулах төлөвтэй байна.
   ӨМӨЗО-ны спортын газрын дарга Тань Жинфэн хэлэхдээ, “Өвлийн спортын XIV наадам”-ын бэлтгэл албаны ерөнхий ажлын баг “Бүх Хятадын өвлийн спортын XIV наадмын цагийн хуваарийг уртасгах тухай санал”-ыг дэвшүүлж, наадмыг зохион байгуулах хугацааг сунган 2020 оны 12 дугаар сард дөхөм зохион байгуулах тухай санаачилсныг ӨМӨЗО-ны засгийн газар нэгэнт зөвшөөсөн, өнөөгийн байдлаар Хятадын спортын ерөнхий хорооноос олон саналын хүрээнд хэлэлцэж байна. Бидний зүгээс энэ оны сүүлчээр “Өвлийн спортын XIV наадам”-ыг зохион байгуулахыг хүсэн найдаж, хүчин чармайж байна” гэлээ.
 “Өвлийн спортын XIV наадам”-ын нээлтийг өнгөрсөн 2-р сарын 16-нд, наадмын хаалтыг 2-р сарын 26-нд ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод хийхээр товлож байсан. Наадамд 7 том, 15 салбар,149 бага төрлийн өрсөлдөөнт тэмцээнээс гадна, тэшүүр, тэшүүрт хоккей зэрэг зуны спортын төрлүүд, луут завиар гулгах, цасан дээрх хөл бөмбөгийн тэмцээн зэрэг иргэдийг оролцуулсан төрлүүдийг багтаасан нийт 201 бага төрлийн тэмцээнийг зохион байгуулахаар байсан аж. Энэ оны 1-р сарын 20-ны өдрийг хүртэл, “Өвлийн спортын XIV наадам”-ын 78 төрлийн тэмцээн өндөрлөсөн, тухайлбал зуны спортын 5 том төрлийн 31 бага төрлийн тэмцээн, иргэдийг оролцуулсан 14 бага төрлийн тэмцээн, өвлийн спортын 2 том төрлийн 33 бага төрлийн тэмцээн өндөрлөжээ.
  Тань Жинфэн: “Бид тахлын байдал болон Хятадын спортын ерөнхий хорооны шаардлагад үндэслэж, өвлийн спортын XIV наадмын бэлтгэл ажлыг сайтар хийж, тэмцээний заал талбарын бүтээн байгуулалт, тэмцээний зохион байгуулалт, үйлчилгээ баталгаа, материалын хангамж, ажилтны элсэлт сургалт зэрэг ажлуудыг эрчимтэй хийх болно” гэжээ.