Суухан Гэрэлт порфессор Монгол Улсын академийн цол хүртэж Алтан Гэрэг одонгоор шагнуулжээ

бэлтгэгч:Chinakrl үзсэн тоо: бэлтгэсэн цаг:18/04/23

    Монгол Улсын шатар сайдын зөвлөх, Монгол Улсын шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын гишүүн, Монгол Улсын хэрэглэгчдийн удирдлагын академийн ерөнхийлөгч Должинсүрэнгийн Тогтохбаяр, Монголын хэрэглэгчдийн удирдлагын академийн менежер Сүхбаатарын Нямдулам нар өвөр Монголын Тариалангийн Их сургуулийн профессор Суухан Гэрэлтэд Монгол Улсын академеийн өргөмжлөн хүртээж, Алтан Гэрэг одонгоор шагнасан байна.   

       Суухан Гэрэлт порфессор Монгол Улсын академийн цол хүртэж Алтан Гэрэг одонгоор шагнуулжээ

    Гадаад иргэнд анх удаа уг өргөмжлөлийг хүртээж байгаа бөгөөд Суухан Гэрэлт профессорт олгож байгаа үндэслэлийг гурван талаас ярьсан байна. Нэгд, Монголын түүхэн уламжлал, төрт ёсны уламжлалаар Япон Улсад докторын зэрэг хамгаалж, Монголынхоо түүхийг ирээдүйд зөв таниулах гэдэг бол соён гэгээрүүлэх үйлсэд үзүүлж байгаа асар том хувь нэмэр гэжээ. Хоёрдугаарт, өвөр Монгол Тариалангийн Их сургуульд олон жил багшилж Хятад Улсын Өвөр Монгол болон Монгол Улсын маш олон оюутанд эрдэм мэдлэг түгээсэн нэр хүндтэй багш хүний хувьд тус өргөмжлөлийг олгожээ. Гуравдугаарт, Өөрийнх нь одоо гүйцэтгэж байгаа Өвөр Монголын малжих нутгийн нөөц баялгийн хамтын ажиллагааны эвлэл нь маш олон шилдэг бүрэлдэхүүнтэй, өөрийн онцлогтой бүтээгдэхүүн, брэндээрээ зөвхөн өөрийн гэр орон биш харин бүс нутгийн хэрэглэгчдэд хүрэх боломжийг олгосон шилдэг удирдлага хэмээн тус шагналыг гардуулсан гэжээ.

Суухан Гэрэлт порфессор Монгол Улсын академийн цол хүртэж Алтан Гэрэг одонгоор шагнуулжээ

 Суухан Гэрэлт порфессор Монгол Улсын академийн цол хүртэж Алтан Гэрэг одонгоор шагнуулжээ